Манай байгууллага
нь орон нутгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын ХБӨ-ний талаарх мэдлэг,
хандлага, дадлыг тодорхойлох судалгааны асуумжийг боловсруулж, аймгийн хэмжээнд
энэхүү судалгааг та бүхэнтэй хамтран зохион байгуулах гэж байна. Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 04 сарын 27-ны өдөр "Судалгаа авах тухай" А/21 тоот тушаал батлагдсан бөгөөд тушаалыг хэрэгжүүлэн ажиллах талаар удирдлага зохион байгуулалтын шуурхай арга хэмжээг авч, бидэнтэй хамтран ажиллана уу.
- Сургуулийн Нийгмийн ажилтантай хамтран авах
- Тушаалын хавсралтаар батлагдсан сонгогдсон ангийн хүүхдүүдээс авах
- Судалгаа авах бэлтгэл ажлыг хангах /Жин, өндөр хэмжигч, асуумжийн хайрцаг гэх мэт/
- Судалгааг авахын өмнө сурагчдад судалгааны зорилго, зорилт, ач холбогдолыг ойлгуулан таниулах /мөн хувь хүний нууцлалыг хадгалах талаар сануулж хэлэх/
- Хүүхэд 1 бүрийг 1 ширээн дээр ганц ганцаар нь суулгаж авах
- Судалгаатай холбоотой асууж тодруулах зүйл байвал 99076551 утсаар холбогдоно уу.
ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТАЛАРХСАН,
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТЭС
сувилагч нарын баяртай холбоотой бичиг гарсан юм уу
ReplyDelete