Галзуу өвчнийг үүсгэгч вирус идэвхжиж 2015 оны эхний 4 сарын байдлаар Баян-Агт, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Орхон сумуудад өвчлөл давтан бүртгэгдэж байна. Галзуу өвчнөөр өвчилсөн амьтдыг авч үзэхэд ихэвчлэн үхэр, нохой, үнэг, чоно гэх мэт амьтад өвчилж, шинжилгээ нь аймгийн Мал эмнэлгийн лабораторт хийгдэж өвчний үүсгэгч илэрсэн нь батлагдсан байна. Галзуугийн өвчлөл гарсан тохиолдол бүрт Эрүүл мэндийн газар, сумын Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүд тандалт судалгааг шуурхай зохион байгуулж, хугацаа алдалгүй арга хэмжээ авч ажилласан байна.
Нийтдээ 5 сумын 50 орчим хүнийг галзуугаар өвчилсөн мал, зэрлэг амьтантай хавьтсан гэх заалтаар 195 хүн тун вакциныг зарцуулж, 41 хүн урьдчилан сэргийлэх тунгаар, 9 хүн эмчилгээний тунгаар вакцинд хамрагдсанаас 3 хүнд ийлдэс эмчилгээг хавсарч хийсэн байна.

No comments:
Post a Comment