“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье сарын аян” зарлагдлаа

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор 2015.04.07-ны өдөр Булган хангай МСҮТ-ийн зааланд нээлтээ хийлээ. 

Нээлтэнд аж ахуй нэгж байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувийн хамгаалах хувцас өмсгөл хэрэгслийг үзэсгэлэнгээр харууллаа. Нийт оролцогчдод Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, эрүүл мэндийг дэмжих нь” сэдвээр сургалт явууллаа. Эрүүл мэндийн газар нь үзэсгэлэнгийн үеэр ОУЭМД-ээр зохицууллагддаг халдварт өвчин, зоонозын халдварт өвчин, халдварт өвчний үед өмсөх хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, багаж тоног төхөөрөмжүүдээ танилцууллаа. Цаашидаа сарын хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилчдыг хуваарийн дагуу эрүүл мэндийн сорилд хамруулж, нийтийн эрүүл мэндийг дэмжих сургалтуудыг зохион байгуулах гэж байна.





Print Friendly and PDF

No comments:

Post a Comment