2015 оны Дэлхийн эрүүл мэндийн өдөр (4 дүгээр сарын 7)-ийг “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн дор дэлхий нийтээрээ тэмдэглэнэ

          Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) үүсгэн байгуулагдсан буюу мэндэлсэн өдрийг жил бүрийн 4 сарын 7-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн олон компанит ажлууд дэлхийн өнцөг булан бүрт нэгэн зэрэг зохион байгуулагдаг уламжлал тогтсон билээ.

Хүнсний аюулгүй байдлыг хангах нь хоол хүнсээр дамжих өвчин, хүнсний шалтгаант хурц болон архаг хордлогоос хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн эрүүл мэндийн чухал ач холбогдолтой асуудал юм. Даяарчлал, хүнсний үйлдвэрлэл, дэлхийн худалдаа өсөн нэмэгдэх, аялал жуулчлал хөгжих, хүрээлэн буй орчны өөрчлөлт, өвчин үүсгэгч эмгэг төрөгч нянгийн ариутгал, устгал болон эмийн бодисын тэсвэржилт нэмэгдэхийн хирээр хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, ялангуяа хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлын талаарх зөв мэдлэг, хандлага, дадал чухал үүрэгтэй болж байна.
Бохирдсон хоол хүнс эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн олон сөрөг үр дагаварыг авчирдаг. Хүнс бохирдоход нөлөөлсөн хүчин зүйлсийг судлан тогтоох, өвчилсөн хүнийг эмчлэх, сувилах, дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ авах, бохирдсон хоол хүнсний гарал үүсэл, ул мөрийг мөрдөн тогтоох, зах зээлээс эргүүлэн татах, сэрэмжлүүлэх арга хэмжээ авах зэрэгт асар их хэмжээний төлөвлөгдөөгүй хөрөнгө мөнгийг зарцуулах болдог. Зарим тохиолдолд хоол хүнсний бохирдол нь зөвхөн нэг улс орноор хязгаарлагдахгүй дэлхийн нийтийн шинж чанартай асуудал болж хувирдаг. Тухайлбал, Эбола вирусын халдварын эхний тохиолдлын шалтгаан нь бохирдсон мах байсан. Тиймээс 2015 оны "Дэлхийн эрүүл мэндийн өдөр" (2015 оны 4 сарын 7)-ийг дэлхий нийтээрээ "Хүнсний аюулгүй байдал" сэдвийн дор зохион байгуулахыг ДЭМБ улс орнуудад уриалсан.
Хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлэх, хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтийг эрт илрүүлэх, яаралтай таслан зогсоох хариу арга хэмжээ авахад Хүнсний эрх зүйн комисс (Codex Alimentarius Commission)-ын стандарт, удирдамж, зөвлөмж эрүүл ахуйн дадлын дүрмүүдийг нэвтрүүлэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улс орнуудад зөвлөмж болгож, дэмжлэг үзүүлж байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment