2014 оны 3 сарын 19-ний өдрөөс
эхлэн Улаанбаатар хотын 6 дүүрэг, 4
аймаг Халууралт тууралттай хам шинжийн 515 тохиолдол бүртгэгдснээс 145 Улаанбурхан
өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.Булган аймгийн хэмжээнд Булган,
Сэлэнгэ суманд халууралт, тууралттай хам шинж, халдварт өвчний сэжигтэй 4
тохиолдол бүртгэгдснийг 100% шинжилгээнд
сорьц авсан.
Улаанбурхан өвчнөөр 6 сартайгаас 1
нас хүртлэх насны хүүхдүүд мөн суурь өвчтэй, сульдаатай, биеийн эсэргүүцэл
султай хүүхдүүд өвчлөх магадлал өндөр байна.
Иймд халууралт тууралттай хам шинжийн
тандалтыг эрчимжүүлэн, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөмж
байна:
- Улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтын хамралтыг сүүлийн жилээр гаргаж, тарилгаас хоцоросон, бүрэн тун аваагүй хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтанд хамруулах
- Халуурсан, гүвдрүүт тууралттай, нүд улайсан, нус гойжих зэрэг шинж тэмдгийн аль нэг илэрсэн тохиолдол бүрийг Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол гэж үзэн ЭМС-ын 2010 оны 152 дагуур тушаалын дагуу Халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэн , тусгаарлах
- Халдварт өвчин бүртгэгдсэн үед эмнэлгийн бэлэн байдлыг ханган, халдвар хамгааллыг чанд баримтлан ажиллах
- Өвчлөлийн сэжигтэй тохиолдлоос шинжилгээнд цус авч, ийлдэс ялган 7 хоногийн дотор ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторит шинжлүүлэн оношийг баталгаажуулах
- “Халууралт, тууралттай хам шинж, халдварт өвчний сэжигтэй тохиолдлын тархвар судлалын судалгааны хуудас”-р голомтонд тандалт хийх
- Сэжигтэй тохиолдлын голомтонд хамрагдсан хүний дархлаажуулалтын судалгааг нарийвчлан гаргах
- Халууралт тууралттай хам шинжийн тандалт, эмнэл зүй, илрэх шинж тэмдэг, ялган оношлогоо, авах арга хэмжээний талаар сургалт, видео хичээлийг аймгийн ЭМГ-ын www.emgbulgan.mn Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www.chd.moh.mn Халдварт өвчин судлалын үндэсний төв www.nccd.gov.mn сайтуудаас авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх
- ХӨСҮТ-ИЙН 2015 оны 11/217 албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллах талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах
- Орон нутгийн мэдээллийн хэрэгслээр Халууралт тууралттай хам шинж, Улаанбурхан өвчний тухай мэдээ мэдээлэл, сурталчилгааг эрчимтэй зохион байгуулах.
- ЭМГ-ын сум хариуцсан мэргэжилтнүүдтэй байнга хамтран ажиллах
ЭРҮҮЛ МЭНДИЙН
ГАЗАР
No comments:
Post a Comment