Амьсгалын
замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй Улаанбурхан өвчний
дэгдэлт гарч байгаатай холбогдуулан халдвараас сэргийлэх зорилгоор Албан
байгууллага, ард иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна.
Үүнд:
1. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах 6
дугаар сарын 1-ны өдөр хүүхдийг олноор цуглуулсан арга хэмжээ зохион
байгуулахгүй байх;
2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх;
3. Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх;
4. Хүүхдээ Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулах;
5. Оюутан, сурагчид баар цэнгээний газраар аль болох үйлчлүүлэхгүй байх.
No comments:
Post a Comment