Вируст гепатитийн талаар иргэдийн эрүүл мэндийн боловсролд

А. Элэг хэр том бэ?
Элэг бол маш чухал эрхтэн юм. Хүүхдийн элэг усан үзэм шиг, том хүнийх хөл бөмбөгийн бөмбөг шиг хэмжээтэй. Насанд хүрсэн хүний элэг 1200-1400 гр жинтэй.
Б. Элэг ямар үүрэгтэй вэ?
Элэг хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм. Элэг 4 үйл ажиллагааг гүйцэтгэдэг . Үүнд :
1. Цэвэрлэх - эм, янз бүрийн хор болон архи, согтууруулах ундааг таны биеэс цэвэрлэх
2. Нийлэгжүүлэх - уураг үйлдвэрлэснээр халдвартай тэмцэх цус алдалтыг зогсоох
3. Агуулах - эмийн бодис, витамин, сахарыг хадгалж энергийг үйлдвэрлэнэ.
4. Хувиргах - идсэн хоол, хүнсийг уураг болгон хувиргаж, булчинг тань хөдлөхөд тусална. Мөн таны уусан эм тариаг хувиргаж бүрэн үйлчлэхэд тусална.
В. Элэг гэмтээх шалтгаанууд
o Вируст гепатит (A,B,C,D,E)
o Жирэмснээс хамгаалах сүрьеэгийн эсрэг унтуулах тайвшруулах эм
o Зарим төрлийн нян (E-coli, salmonella г.м)
o Шимэгчид
o Хорт бодисууд (архи-спирт, тамхи, ариутгагч бодисууд, цэвэрлэгч уусмалууд, бясааны хор)
Халдварлах зам
Вирус гепатит А нь: бохир гар,ахуйн зам, бохирлогдсон ус, хоол хүнсээр дамждаг.
Вирус гепатит B нь:
o Бэлгийн зам
o Эхээс урагт
o Бохирлогдсон зүү тариур, халдвартай цус цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх /шивээс хийлгэх, шүд авахуулах, мэс ажилбар хийлгэхэд/

Үүгээрээ халдварлаж байгаа зам нь дархлал олдмолын хам шинж /ДОХ/ өвчинтэй адил. Гэвч ДОХ-оос зуу дахин илүү халдварламтгай. Бэлгийн замын халдварт өвчинд тооцогддог. Халдвар авсан хүмүүсийн нилээд хэсэг нь халдвар авсанаа мэдэхгүй явдаг.
Вирус гепатит С нь:
o Вирус гепатит С-н халдвартай донороос эрхтэн шилжүүлэн суулгах ба цус сэлбүүлэх
o Зүү тариуртай харьцдаг мэргэжлийн хүмүүс
o С гепатит халдвартай эхээс төрөх
o С -халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох ба гэр бүлийн хүмүүс
o Бэлгийн олон хавьтигчтай байх
o Хар тамхи хэрэглэгчид
Урьдчилан сэргийлэлт:
Вируст гепатит А: гараа тогтмол угааж хэвших , буцлаагүй ус уухгүй байх,бохирдсон эд зүйлсийг буцалгах,ууранд жигнэх, 1% хлорамины уусмалаар халдваргүйжүүлэх.
Идэвхгүй дархлаажуулалт: гаммаглобулин тарих.хамгаалах чадвар нь 2-4 сар байдаг.
Идэвхтэй дархлаажуулалт: Вакцин Тwinriх-ийг хүүхдэд хэрэглэхэд тохиромжтой,тариулснаас хойш 10 хоноод 95%-н хамгаалах чадвар бүхий дархлаа үүснэ. 6-12 сарын хугацаатай 2 удаа тариулснаас хойш 10 жил ба түүнээс дээш хугацаатай дархлаа тогтоно.
Вируст гепатит В-н урьдчилан сэргийлэлт :
1. Энэ өвчнөөр өвдөөгүй үед вакцин хийлгэнэ .
2. Тохиолдолын сексийн үед бэлгэвч хэрэглэх.
3. Хүний ялгадас өтгөн шингэн хэрэглэсэн сав суулга ариун цэврийн хэрэгсэлийг хэрэглэхгүй байх, цэвэрлэхдээ бээлий өмсөж занших.
4. Чих цоолох шивээс хийх зэрэгт нэг удаагийн багаж хэрэглэх,
5. Цусаар бохирлогдсон элдэв зүйлийг цэвэрлэхдээ усныхаа 10-ны 1-т ахуйн хэрэглээний цайруулагч хэрэглэх.
Вируст гепатит С : /вакцингүй/ Бусад нь В-тэй ижил.




Print Friendly and PDF

No comments:

Post a Comment