Хүүхэд-явган зорчигч
Явган зорчигч хүүхдүүд яагаад эрсдэлтэй байдаг вэ? Хүүхдүүд замын
хөдөлгөөний эмзэг зорчигчид байдаг. Учир нь тэд ойролцоогоор арван нас хүртлээ
бие даан замын хөдөлгөөнд оролцох, аюулгүй сонголт хийх чадваргүй байдаг. Энэ
нь тэдэнд бие бялдар, танин мэдэхүйн чадвар хараахан бүрэлдээгүй байдагтай
холбоотой. Тухайлбал:
Нүдний захын хараа хөгжиж гүйцээгүй байдаг.
Нүдний захын хараа хөгжиж гүйцээгүй байдаг.
Тэдний
нүдний захын хараа хөгжиж байгаа болохоор хүүхдүүд нүдэн дээр нь л биш бол тэр
бүр бүх зүйлийг олж хардаггүй (насанд хүрэгчдийн харааны талбарын гуравны
нэгийг л хардаг). Тэд хажуу тийшээ харсан ч тэр талынхаа машиныг анзаарахгүй
байж болно.
- Сонсголын чиглэл хөгжиж
гүйцээгүй байдаг.
Дуу
чимээ хаанаас гарч байгааг тогтоох хүүхдүүдийн чадвар бүрэн бүрдээгүй байдгаас
тээврийн хэрэгслийн ирж буй чиглэлийг буруугаар хүлээн авч болно.
- Намхан нуруутай
Хүүхдүүд
намхан нуруутай байдаг болохоор жолооч нар тэднийг олж харахад хүндрэлтэй.
Ялангуяа зогсоол дээр тавьсан машинуудын хооронд зогсож байвал бүр илүү
хүндрэлтэй байдаг.
- Мэдрэмж хязгаарлагдмал байдаг
Машин
хэр зэрэг хурдтай ирж яваа, хэр зэрэг хол байгааг зөв тодорхойлох, нөхцөл
байдлыг зөв үнэлэх чадвар хүүхдэд бүрэн бүрдээгүй байдаг. Тэд удаан явж буй
машиныг өнгөрөөчихөөд, дараа нь хурдтай машины урдуур гүйх жишээтэй.
- Өөрсдийн үйлдлийн үр дагаврыг
эргэцүүлдэггүй
Хүүхдүүд
хөдөлгөөнтэй байх дуртай. Тэд тоглож байх үедээ анхаарал болгоомжгүйгээс зам
руу бөмбөгөө шидэх, түүнийгээ хөөж араас нь гүйх гэх мэтээр үр дагаврыг огт
эргэцүүлэлгүйгээр эрсдэлтэй алхам хийдэг.
- Зам хөндлөн гарахдаа орчноо
сайн хардаггүй
Тэд
гэрлэн дохио өөрчлөгдөхийг хүлээлгүй гарцаар гарах, зам руу алхах зэргээр зам
хөндлөн гарахдаа орчноо хангалттай хардаггүй.
- Анхаарал нь хялбархан сарнидаг.
Хүүхдүүдийн
анхаарал тэдний сонирхлыг илүү татаж буй зүйлс дээр илүүтэй төвлөрдөг. Тэд найз
нартайгаа нийлэхээрээ өөрсдийн үйлдэлдээ анхаараад, орчинд тавих анхаарал нь
сарнидаг. Ийм эрсдэлтэй нөхцөлд олонтаа хүрдэг.
- Замын хөдөлгөөний гэнэтийн
өөрчлөлтөд хурдан хариу үйлдэл үзүүлэх чадвар хязгаарлагдмал
Зам
хөндлөн гарах үед нь замын хөдөлгөөний гэнэтийн өөрчлөлт тэднийг тэвдэж
сандрах, будилахад хүргэдэг.
- Нөхцөл байдлыг бусад хүн харж
байгаа гэж найддаг
Ирж
яваа машиныг өөрсдөө харсан бол тэр машины жолооч ч мөн өөрийг нь харж байгаа
гэж хүүхдүүд боддог.
No comments:
Post a Comment