1. Монгол улсад бүртгэгдэж буй менингококкт халдварын өвчлөлийн байдал:
Монгол улсад 1969-2015 онуудад менингококкт халдвараар 28,183 хүн өвчилж, менингококкт халдварын шалтгаант нас баралтын 3,581 тохиолдол бүртгэгдсэн ба 1950-иад оноос хойш менингококкт халдварын гурван удаагийн эпидеми 1951-1959, 1972-1974, 1992-1994 болж, 10.000 хүн амд ноогдох өвчлөл эпидемийн ид үед харгалзан 9.8, 194.1, 140.0-д хүрч үүсгэгчийн хувьд А ба С хүрээний менингококк тодорхойлогдож байсан бөгөөд эпидеми хоорондын зай 15-21 жил байсан байна. Сүүлийн үечилсэн давталтаас хойш 21 жил болж байна.
Сүүлийн 10 жилд өвчлөл алаг цоог хэлбэрээр бүртгэгдэж байсны дотор 2011 онд 20, 2012 онд 28, 2013 онд 40, 2014 14, 2015 оны эхний 7 дугаар сарын байдлаар 2 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Манай улсад сүүлийн 5 жилийн хугацаанд менингококкт халдвараар зонхилон 5 хүртэлх насны хүүхэд өвчилж, менингококкт халдварын шалтгаант нас баралтын 80% нь 3 хүртэлх насны хүүхдийн дунд бүртгэгдсэн байна. Мөн өвчлөл 2-5 саруудад ихсэж, 6 сараас буурсан хандлага ажиглагдаж байна.

2. Хэтийн төлөв:
1951-2008 оны хугацаанд бүртгэгдсэн менингококкт халдварын 10,000 хүн амд ногдох өвчлөлийг хугацааны цувааны Mini tab программаар хэтийн төлвийг тодорхойлоход өвчлөл буура хандлагагүй бөгөөд 2004-2005 он, 2009-2010 онд харьцангуй ихсэж, (10,000 хүн амд 2.6-2.7 хүн), 2014-2016 онд дэгдэлтийн байдалд орж 10,000 хүн ам тутмаас 14.9-20 хүн өвчлөх хандлагатай байна.
3. Өвчлөлийн өнөөгийн байдал-2014 он
2014 онд улсын хэмжээнд менингококкт халдварын 14 тохиолдол (10.000 хүн амд 0,0 тохиолдол) бүртгэгдсэн нь нийт цочмог халдварт өвчний дотор 0,04%-ийг эзэлж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,1 (26) промилиор буурсан байна.
Тус онд Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймагт 9 өвчлөл бүртгэгдэж өмнөх оноос 0.1-0,2 промилиор нэмэгдсэн байна.
Улаанбаатар хотод нийт өвчлөлийн 42.3% нь бүртгэгджээ.
Менингококкт халдвар 60 хүртэлх насны хүмүүсийн дунд тохиолдож, үүнээс 5 хүртэлх настай хүүхэд 64.3%-ийг эзэлж байна. Мөн өвчлөгсдийн 57.1% нь гэрт хүмүүждэг хүүхдүүд, 64,2% нь эрэгтэй байна. Тус онд 3 нас баралт бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 3.9-7.1%-иар нэмэгдэж, нас баралтын коэффицент 21,4% байна.
Нийт өвчлөлийн 78.5% буюу 11 өвчтөнөөс сорьц авснаас 63.6%(7) сорьцонд N.Meningitis илэрч А дэд хүрээ 1, В дэд хүрээ 1 тодорхойлогдсон ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад илрүүлэлт 23.6%-иар нэмэгдсэн байна.
4. Цаашид авах арга хэмжээний санал:
1. Менингококкт халдварын дэгдэлт гарч болзошгүй байгаа учир тус халдварын оношлогоо эмчилгээ, тархвар судлалын тандалтын стандарт MNS 5348-14-2003 болон Эрүүл мэндийн сайдын 2008 оны 37 дугаар тушаалыг мөрдөн ажиллах.
2. Эрүүл мэндийн сайдын 2008 оны 37 дугаар тушаалд заасны дагуу ойрын хавьтлын хүмүүст хими сэргийлэлт болон вакцинжуулалтыг хугацаа алдалгүй хийх.
3. Иргэдэд радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон эмч нар менингококкт халдвараас сэргийлэх сурталчилгааг зохион байгуулан, сургалтыг идэвхтэй хийх.
4. АНЭ, СЭМТ, СДЭ, ӨЭМТ-үүдийн эмч нар назофарингитийн үзлэгийг сайжруулан, нягтрал ихтэй хүүхдийн байгууллага, нийтийн байрныханд хийж буй үзлэгийн чанарт анхаарч, илэрсэн өвчтэй хүмүүсийг эрүүлжүүлэх арга хэмжээ авах.

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-ХАЛДВАРТ ӨВЧИН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБА
No comments:
Post a Comment