Нийгмийн эрүүл мэндийн тусламж
үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад иргэний идэвхитэй оролцоог
нэмэгдүүлж, "Эрүүл мэндийн довтолгоо" арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор 2015 оны
8 дугаар сар 11-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын
танхимд Иргэний танхимтай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Иргэдийн тэргүүлэгчдийн хурлын
дарга Д.Батсайхан, Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтэнгүүд, Өрхийн эрүүл
мэндийн төвүүд болон Эм хангамжийн байгууллагын төлөөлөлүүд, нийт 79 иргэд оролцлоо.
Хэлэлцүүлгээр “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний
танилцуулга, “Эрүүл мэндэд иргэн таны оролцоо”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд”
үндэсний хөтөлбөрийн танилцуулга, “Эмийн чанар, аюулгүй байдал”-ын талаарх мэдээллүүдийг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэнгүүд хийлээ. Хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд болон эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, орон нутагт шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлын талаарх иргэдын асуулт, санал хүсэлтэнд Иргэдийн хурлын дарга Д.Батсайхан, Эрүүл мэндийн
газрын дарга С.Нарантуяа, холбогдох мэргэжилтэнгүүд хариулт өгч, санал хүсэлтийг нь хүлээн авч
ажиллалаа.
No comments:
Post a Comment