ДЭМБ, ЭМЯ, Глобал сантай хамтран ХӨСҮТ-ийн баг хамт олон 2015 оны 08 сарын 04-ны өдрөөс эхлэн 2015 оны 08 сарын 11-ны өдрүүдэд Булган аймгийн Баяннуур сум, Булган сумын 1-р багийн 400 гаруй өрхийн 1000 орчим иргэдийг орчин үеийн зөөврийн дижитал рентген аппаратыг ашиглан, амьсгалын эрхтэн тогтолцооны үзлэгт хамрууллаа.
Сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох судалгааг Монгол улсын хэмжээнд зохион байгуулж байгаа нь Эрүүл мэндийн салбарын нэн хэрэгцээтэй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цаг үеэ олсон ажил юм.
Мөн Баяннуур суманд Непаль улсын сүрьеэгийн тархалтын судалгааны багийн хамт олон зочилж, алслагдсан орон нутагт судалгааг хэрхэн зохион байгуулж байгаа талаар туршлага судалж, сүрьеэгийн тархалтын судалгааны талбарын ажилтай танилцлаа.
Үзлэгийн үеэр “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг иргэдэд сурталчилан, нийт 360 иргэдэд 7-8 төрлийн сурталчилгааны хэвлэмэл материал тарааж, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын талаарх иргэдийн ойлголт, тэдний эрүүл мэндийн мэдлэг, зан үйлийн талаар тандалт хийж ажиллалаа.
Гадны зочид төлөөлөгчдийг өндөр хэмжээнд хүлээн авсан, Баяннуур сум, ЭМГ-ын хамт олонд Непаль улсын судалгааны баг, Монгол дахь сүрьеэгийн тархалтын судалгааны зохицуулагч талархал илэрхийлсэн юм.

No comments:
Post a Comment