Иод Дутлын Эмгэгтэй Тэмцэх Үндэсний
Өдөр
-Сүүлийн үеийн хүүхдүүд ямар өвчнөөр өвдөх нь элбэг болсон бэ?
-Манай улс далайн түвшнээс өндөрт өргөгдсөн учраас иодын дутагдал их
байна. Үүнээс болоод тархины даралттай хүүхдүүд нэмэгдсэн. Жирэмсэн эхэд
иод дутагдсанаар ураг эрдэсээр хангагдахаа больж, тэдний цусны эргэлт
сулардаг. Хүний тархинд цус ихээр хэрэгтэй учраас толгой цусаар
хангагдахгүй болбол тархины даралт үүсдэг. Өөрөөр хэлбэл, иод
дутагдсанаар бүх эрхтний цусан хангамжийн алдагдал үүсдэг юм.
-Иодоор иргэдээ дутуу хангаснаас болоод тархины даралттай хүүхэд төрж байна гэсэн үг үү?
-Давсыг иоджуулсан боловч хадгалалт буруугаас болоод хүнд хэрэгцээт иодыг нь бүрэн дүүрэн өгч чадахгүй байна. Ялангуяа энэ нь жирэмсэн эхчүүдэд хангалтгүй байгаа юм.
-Тэгвэл иодын дутагдлаас хэрхэн хамгаалах вэ?
-Иод дутагдахаар мартамхай болж, эрт зөнөдөг. Тиймээс далайн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Сүүлийн үед манайд далайн замаг, сам хорхой, хавч элбэг болсон. Ялангуяа нөхөн үржихүйн насны хүмүүс дээрх бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх нь чухал байна. Харин гурав хүртэлх насны хүүхдийг хэрэгтэй витаминуудаар нь хангах хэрэгтэй.
-Тархины даралттай хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Шинэ мэндэлсэн хүүхэд 22 цагийн турш унтах ёстой. Гэтэл тархины даралттай хүүхдийн толгой томорсон учраас уйлагнан, хоёр цаг тутамд сэрдэг. Хамар битүүрнэ, дагзны ар тал хална, хөлөрнө, гэдийж уйлна. Нойрондоо муу учраас үргэлж хөхөө хөхсөн байдалтай байдаг. Хамгийн аюултай нь тэдний өсөлт нь насандаа байдаггүй. Хөдөлгөөн оройтно, ээрнэ, улмаар саажилт үүсэх аюултай. Тиймээс тархины даралтны эхний шинж тэмдэг илэрвэл шууд эмчид ханд. Мөн иллэг хийж, даралтыг бууруулж болно. Захаас төв рүү нь тархийг элэхээр цус хөдөлж, бүх эрхтэн цусаар хангагдаж, тархины даралт буурдаг.
-Мөн витамин Д-гийн дутагдлын талаар нэлээд ярих боллоо?
-Архит буюу витамин Д-ийн дутагдал манай хүүхдүүдэд нэлээд илэрдэг. 0-5 насны хүүхдийн яс эрчимтэй хөгждөг. Энэ үед яс сийрэгхэн байдаг учраас үүнийг витамин Д зохицуулдаг юм. Витамин Д нь нарны хэт ягаан туяагаар хүүхдийн биед нийлэгжинэ.
-Архитын үед ямар шинж илрэх вэ?
-Хүүхэд их цочимтгой болж, шөнө нойрондоо муудна, ихээр хөлөрнө, шээсний үнэр нь өөрчлөгдөнө, хавирга дэрвийж товруу үүснэ, гэдэс нь томорно, шүдний гаралт оройтно эсвэл замбараагүй ургана, хамгийн гол нь түнхний дутуу хөгжил бий болдог. Мөн витамин Д-гийн илүүдэл нэлээд байна. Энэ үед үс нь унана, хөл нь үнэртэй болно, хоолондоо дургүй болж, бөөлжинө, суулгана. Тиймээс эхчүүд витамин Д-ийн тунг сайн мэдэж байх хэрэгтэй. Хоногийн тун 3000, сарын тун 50 мянган олон улсын нэгжээс хэтэрч болохгүй.
-Эхчүүд витамин Д-гийн тунг яаж зохицуулах вэ?
-Витамин Д нь манайд усан, тосон, спиртэн, таблетик хэлбэрээр орж ирдэг. Дусал болгон нь хэдэн олон улсын нэгж болохыг хайрцаган дээр нь бичсэн байдаг. Үүнийг оросоор ME, англиар IU гэж тэмдэглэдэг. Тиймээс өдрийн тунг 3000 олон улсын нэгжээс хэтрүүлж болохгүй. Харин зуны цагт хүүхдээ нарны хэт ягаан туяагаар, тодорхой цагаар шарж болно.
-Төмрийг ямар хүнсний бүтээгдэхүүнээс авдаг вэ?
-Мах, элэг, цусан бүтээгдэхүүн, гүн ногоон өнгийн жимс, хүнсний ногоонд ихээр агуулагддаг. Төмрийн дутагдлын үед үс унана, хумс хугарна, гарын алга ихээр хөлрөх шинж тэмдэг илэрдэг.
-Бага насны хүүхдэд чацаргана, сармис өгч болохгүй гэх юм. Гэтэл өвлийн улиралд үүнийг ихээр хэрэглэдэг?
-Чацаргана, сармис, чага мөөг, зөгийн бал, хүн орхойдой зэргийг бага насны хүүхдэд хорьдог. Яагаад гэвэл 1-13 нас хүртэл өсөлтийн даавар давамгайлдаг. 13-наснаас бэлгийн даавар давамгайлна. Гэтэл дээрх бүтээгдэхүүнийг 13-аас доош насны хүүхдэд өгөхөөр бэлгийн даавар эрт хөгжиж, намхан, уур уцаартай болдог юм
Хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар
Монгол Улсын гавъяат эмч, клиникийн профессор Ц.Баяраатай ярилцлаа.
No comments:
Post a Comment