"Харааны гажиг илрүүлэх" үзлэг, оношилгоог амжилттай зохион байгууллаа

Азийн эмч нарын холбоо “AMDA”, Монголын нүдний эмч нарын холбоо, Булган аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран хүүхдийн харааны гажиг заслын үзлэг оношилгоог улсын хэмжээнд анх удаагаа хөдөө орон нутагт буюу Булган аймагт 2015 оны 8-р сарын 26,27-ны өдрүүдэд ЕБС-ийн 1-2 ангийн сурагчидыг хамруулан, амжилттай зохион байгууллаа.
Үзлэгээр нийт 235 хүүхдүүдэд үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж, харааны өвчлөлтэй хүүхдүүдэд зөвөлгөө өгч, 76 хүүхдүүдэд нүдний шил бэлэглэлээ.
        Үзлэгийг зохион байгуулсан Азийн эмч нарын холбоо “AMDA”, Монголын нүдний эмч нарын холбоо мөн хамтран ажилласан Боловсрол, соёлын газар, "Эрдмийн өргөө цогцолбор" сургууль, 1-р сургуулийн хамт олон, нүдний эмч Цэрэндаваа нарт Эрүүл мэндийн салбарын нийт хамт олны өмнөөс талархлаа илэрхийлье. 














БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment