Ховд аймгийн Эрүүл мэндийн газрынхан тэргүүн туршлага судаллаа


Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 15 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон 08 сарын 24-нд хүрэлцэн ирж, манай байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. 


Туршлага судлахаар хүрэлцэн ирсэн салбарын мэргэжил нэгт нөхдөд ЭМГ-ын дарга С.Нарантуяа эрүүл мэндийн салбарын тэргүүн туршлага, цаашдын хөгжил дэвшлийн талаар мэдээлэл хийж, байгууллагын үйл ажиллагаагаа танилцууллаа. Туршлага судлах ажлын хүрээнд Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон чиглэл чиглэлийн дагуу холбогдох мэргэжилтэнгүүдтэй уулзалт хийж ажиллалаа.
 
Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эмийн цэцэглэн ӨЭМТ болон эрүүл мэндийг дэмжигч тэргүүний байгууллагын болзолыг хангасан ОБГ-ын үйл ажиллагааг танилцууллаа.
Ховд аймгийн ЭМГ, Норвегийн тусламжийн байгууллагын ЭМАШТҮБ-2 төслийн хамт олонд анхдагч алдартны өлгий, Булган хангайн нутгийн салбарын нийт ажиллагсадын  нэрийн өмнөөс ажлын өрнүүн их амжилт гаргахыг хүсэн ерөөе. 







Print Friendly and PDF

No comments:

Post a Comment