Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 2015.09.19-20-ны өдрүүдэд “Ахмадын сургаал алт” чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Чуулга уулзалтанд Булган аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан нийт 80 гаруй ахмад настны төлөөлөл оролцсон.
Уг чуулга уулзалтын үеэр ахмад настнуудад зүрх судас, дотоод шүүрэл, үе мөч, уламжлалт, нүд, хэт авиан чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээ хийж, физик эмчилгээний аппаратуудаар үйлчиллээ. Мөн ахмадуудын эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх ашиг тустай эм, бэлдмэл, витаминуудыг багцлан тараасан.
Ахмадуудын дунд “Дуун цэнгүүн”-ийг зохион байгуулж, аваргуудыг тодруулан мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС
No comments:
Post a Comment