Багц цагаар зөвшөөрөл сунгах эмнэлгийн
мэргэжилтэн зөвшөөрлийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө дараах материалыг бүрдүүлж,
аймгийн Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд
ирүүлнэ
Үүнд:
·
Өргөдлийн маягт /Эрүүл мэнд, спортын сайдын “Журам
шинэчлэн батлах тухай” 98 дугаар
тушаалаар баталсан загвар/
·
Байгууллагын албан бичиг /ажилгүй бол хувь хүний өргөдөл/
·
Дипломын хуулбар
·
Иргэний үнэмлэхний хуулбар
·
Хугацаа дуусах лиценз эх хувиараа
·
3*4 хэмжээтэй зураг 2%
·
Тэмдэгтийн хураамж төлсөн баримт
Хүлээн авах банк – Улаанбаатар хотын банк
Хүлээн авах байгууллага – Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс
Дансны
дугаар - 2611016809
Гүйлгээний
утга - Эрүүл мэндийн хөгжлийн төв
РД: 9086331
Зориулалт – Тэмдэгтийн хураамж 5000 төг
·
Сургалтанд хамрагдсаныг гэрчлэх сертификатын хуулбар,
зөвлөмж, гарын авлага, илтгэл, сонин хачилбар
·
Эрүүл мэнд, спортын сайдын “Журам шинэчлэн батлах тухай”
98 дугаар тушаалаар аймгийн төвөөс 100 ба түүнээс дээш км-т алслагдсан нутагт
ажиллаж байгаа бол их эмч, эм зүйч жил тутам 4 багц цаг, сувилагч, эм
найруулагч, бага эмч, эх баригч жил тутам 2 багц цагийг бүрдүүлнэ.
·
Зөвшөөрлийн хугацаа дуусч буй, эрүүл мэндийн байгууллагад
эзэмшсэн мэргэжлээрээ тасралтгүй 25 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа
эмнэлгийн мэргэжилтэн болон мэргэжлээрээ ажиллаж буй МУ-ын Ардын эмч, Хүний
гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан жил тутам 1.5 багц цагаас
доошгүй сургалтанд хамрагдана.
·
Эмнэлгийн мэргэжилтний жил тутам биелүүлэх багц цагийн
2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж байгаа мэргэжлийн чиглэлээр, бусад нь ёс зүй,
харилцаа хандлага, хууль эрх зүй, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр байна
ЭДИЙН ЗАСАГ, УДИРДЛАГА
МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС
No comments:
Post a Comment