“Нийгмийн эрүүл мэндийн ажилтныг чадавхжуулах нь” сургалт зохион байгуулагдлаа

Эрүүл мэндийн байгууллагуудын нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эмч,  эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор 2015 оны 9 дүгээр сар 08-11-ны өдрүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран “Нийгмийн эрүүл мэндийн ажилтныг чадавхжуулах нь” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтэн Ч.Батнасан, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэнгүүд хамтран зохион байгуулж, сургалтанд оролцогсдод 2 багц цагийг олголоо.
Сургалтанд оролцогсдоос сургалтын өмнөх мэдлэг болон сургалтын дараах мэдлэгийг тестээр авч мэдлэгийн өсөлтийг тодорхойлоход сургалтын өмнө мэдлэгийн дундаж хувь 41.4% байсан бол сургалтын дараа мэдлэгийн дундаж хувь 90.3% болж 48.8%-иар өссөн дүнтэй байна. 
Сургалтын дадлага хичээлээр улсын хэмжээнд Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын 3-р зэргийн өргөмжлөлтэй Онцгой байдлын газрын үйл ажиллагаа болон эрүүл мэндийг дэмжих хөтөлбөртэй нь танилцаж, туршлага судлан, санал солилцож ажиллалаа.















Print Friendly and PDF

No comments:

Post a Comment