“Хүний төлөө- зөв тус” аяны хүрээнд

        “Хүний төлөө- зөв тус” сарын аяны төлөвлөгөөний дагуу хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг МХЕГ-ын даргын 2015 оны 02/194 тоот удирдамжийн хүрээнд Баян-Агт, Сайхан сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Булган сумын 1, 2, 3, 4, 6, 7 дугаар цэцэрлэг, Эрдмийн Өргөө цогцолбор сургууль, Спортын төрөлжсөн сургалттай бүрэн дунд сургууль, 1 дүгээр сургуулиудад шалгалаа.
Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар Баян-Агт сумын ерөнхий боловсролын сургуульд албан шаардлага өгч, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан Бөмбүүлэй цэцэрлэгийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, холбогдох ажилтнуудад мэргэжлийн зөвлөгөө өгч, хяналтын хуудсаа сурталчлан ажиллалаа. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдаагүй боловсролын 28 байгууллагад эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчтай хамтран хяналт шалгалтын үеэр илэрч байгаа зөрчлүүд, түүнийг арилгах талаар зөвлөмж бичиж хүргүүллээ.



БУЛГАН АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment