Эрүүл мэнд, спортын яамнаас донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-
ыг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл 2015.09.03-ны өдөр Булган аймгийн "Булган залуу манлайлагч клуб"-ын гишүүд залуусыг цусаа хандивлахыг уриалж, Нэгдсэн эмнэлгийн гаднах талбайд нээлтээ хийлээ.
Нээлтэнд Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Цолмон нар үг хэллээ. Залуучууд аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар банкинд цусаа хандивласан юм.
No comments:
Post a Comment