Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье

Энэ жил самар, жимс, жимсгэнэ (тарвас, улаан лооль)-ий ургац сайн, гудамж талбайд ил задгай ихээр худалдаалагдаж байгаа нь гэдэсний халдварт өвчин гарах эрсдлийг нэмэгдүүлж байна.
Иймээс иргэд Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг өгч байна. Үүнд:
1.Самар, жимс, жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах;
2.Жимс, жимсгэнийг сайтар угааж, чанаж хэрэглэх;
3.Жимсийг угааж, хальсалж идэх;
4.Гарын ариун цэврийг сайтар сахих, ялангуяа самар цөмөхийн өмнө гарыг савандаж угаах, нойтон сальфеткаар арчих зэрэг болно.

Эх сурвалж: www.mohs.mn

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment