Хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрийг баталлаа

1451981285_zasag.jpg     Засгийн газар 2016 оны эхний хуралдаанаа хийж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний нэг нь ЭМСЯ болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвийнхөн голчлон ажиллаж, цаг хүч хөдөлмөр зарцуулсан Хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрийг баталсан юм.


Ийнхүү тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн жил бүрийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, явцыг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Хотжилтод хамгийн их өртөж байгаа Улаанбаатар хотын хувьд жил бүр 18-20 төрлийн халдварт өвчин бүртгэгдэж, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 50-54 хувийг Улаанбаатар хотын өвчлөл эзэлж, зонхилон тохиолдох халдварт өвчнөөс халдварт шар, цусан суулга, хоолны хордлогот халдвар, сүрьеэ өвчний тархалт буурахгүй, нийт өвчлөлийн 40 гаруй хувийг эзэлж байна.
Үндэсний хөтөлбөр батлагдсанаар хот, суурин газрын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүх талаар сайжруулахын тулд аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэх нь үр дүнтэй, хариу арга хэмжээ болно гэж үзэж байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment