Булган аймгийн Тэшиг суманд 2016 оны өсвөрийн цаначдын Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Монголын Цанын Холбоо, Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Тэшиг сумын Засаг даргын тамгын газар хамтран 2016 оны Өсвөрийн цаначдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 02 сарын 18-21-ний өдрүүдэд Тэшиг суманд зохион байгууллаа. 

Тэмцээнд Архангай, Булган, Увс, Хэнтий, Сэлэнгэ, Завхан, Төв, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Улаанбаатар хотын 23 багийн 155 тамирчин оролцлоо. 

Тэмцээний үеэр аймгийн Эрүүл мэндийн газар, Тэшиг сумын ЭМТөв хамтран эмнэлгийн анхан шатны болон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг зохион байгуулж, нийт 32 тамирчин, 86 иргэнийг хамруулсан. Булган аймгийн эрүүл мэндийн газар нь тамирчид, иргэдийг нэн хэрэгцээтэй эм, аминдэмээр хангаж, эрүүл мэндийн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр “Эрүүл зөв хооллолт - Эрүүл амьдралын үндэс” сэдэвт аян”-ыг эрчимжүүлэн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг хөдөлгөөнт хэлбэрээр зохион байгуулж 239 иргэнийг хамруулан, халуун аарц, чацарганаар үйлчилсэн нь олны талархалыг хүлээсэн ажил болсон.



 
Тэмцээний 4 насны ангилалд 23 багц медалийн төлөө өсвөрийн цаначид өрсөлдсөнөөс 17 алт, 7 мөнгө, 2 хүрэл медаль авсан Булган айгийн 1-р баг бага онооны системээр 31 оноогоор түрүүлж Завхан аймгийн баг 71 оноогоор 2-р байр, 77 оноогоор Булган-2 баг 3-р байр эзэлсэн байна. Булган аймгийн тамирчин Далхсүрэн, О.Золбаяр нар бүх зай төрөлдөө түрүүлж тус бүр 3 алтан медаль хүртэж сайхан амжилт үзүүллээ. 




Print Friendly and PDF

No comments:

Post a Comment