Хүн бүр эрүүл байхын тулд дор дурдсан хэмжээгээр хөдөлгөөнтэй байх шаардлагатай. Үүнд:
Долоо хоногт 5-аас доошгүй өдөр, 30 минут ба түүнээс дээш хугацаагаар
дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10000 алхам алхах.Долоо хоногт 3 ба түүнээс доошгүй өдөр, доод тал нь 30 минут хүртэл нэлээд эрчимтэй хөдөлгөөн хийх, шогших, гүйх гэх мэт
1960 онд Японы судлаач доктор Yushiro Hatano нь хүн өдөрт дунджаар
10000 алхам алхах нь эрүүл мэндэд ач холбогдолтой хэмээн тодорхойлсон
байна. Монголын нөхцөлд 10000 алхамыг автобусны буудал хоорондын зай
болон эсвэл эмийн сангуудад худалдаалдаг алхалт хэмжигчээр хэмжиж болно.
Өөрөөр хэлбэл 5 км газар алхана гэсэн үг юм. Ойролцоогоор 10 мянган
алхам хийхэд хүний бие 300 килокалори буюу эрч хүчийг ялгаруулдаг байна.
Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг ажээ.
Хөдөлгөөний хомсдолд орсноор жингийн илүүдэлтэй болж улмаар таргалалтай болно. Таргалалт гэдэг нь хөдөлгөөний хомсдол болон бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас арьсан доорх өөхлөг эд илүүдэл хэмжээгээр хуримтлагдан биеийн жин нэмэгдэхийг хэлнэ.
Таргалалтын улмаас артерийн даралт ихсэлт, тархинд цус харвалт, зүрхний шигдээс зэрэг зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж 2, хорт хавдар, үе мөчний өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Эдгээр өвчний эмчилгээний зардал өндөр байдаг төдийгүй өвдсөний дараа хөдөлмөрийн чадвар алдагдах магадлал өндөр байдаг учраас таргалалт нь хамгийн их хор уршигтай өвчинд тооцогддог.
Дунд зэргийн идэвхи шаардсан хөдөлгөөнийг насан хүрэгсэд өдөр бүр 30 минут буюу түүнээс дээш хугацаанд, хүүхэд өсвөр насныхан өдөр бүр 60 минут хийвэл зохино.
Дунд зэргийн идэвхтэй хөдөлгөөн хийж байгаагаа бид нар хэрхэн мэдэх вэ?
Өөрийн бие махбодид өөрчлөлт мэдрэгдэж эхэлдэг.
Зүрхний цохилтын тоо олширно
Амьсгалын тоо нэмэгдэнэ
Хөлс бага зэрэг гарч эхэлнэ

No comments:
Post a Comment