Та дараах энгийн 5 зөвлөмжийг
хэрэгжүүлснээр аливаа баяр ёслолыг аюулгүй,
жаргалтай тэмдэглэж чадна.
1.Үгүй гэж хэлж сур.
Баяр ёслол, нийтийн арга
хэмжээнд архи санал болгодог ч та заавал
уух албагүй. Баярыг баяр болгохын тулд ширээн дээр заавал архи байна
гэсэн хууль байдаггүй.
2. Та зочдоо архиар дайлахын
оронд сүү, цагаан идээ,
жимсний ундаа санал болгоорой.
3.Та жолоо барих бол
согтууруулах ундаанаас шууд татгалз. Архи жолоо 2 таны сонголт биш.
4. Хэрэв та согтууруулах ундаа
уухаар төлөвлөсөн бол өөрийн биедээ ухамсартай ханд. Эд эрхтэн бүрт нөлөөлж
хэвийн чадвараа алдана гэдгээ тооцоол.
5.Согтууруулах ундаа тухайн үйл
явдлын бүрэлдэхүүн болохоос зорилго биш гэдгийг сана. Баярын гол зорилго архи
бус, ойр дотны хүмүүстэйгээ хөгжилдөх. Хэрэв та хэтрүүлсэн бол ойр дотны
хүнээ дуудаж гэртээ хүргүүлэхээр тусламж эр. Гэхдээ энэ бүхнээс өмнө та
өөрийгөө зогсоож чадна.
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
No comments:
Post a Comment