Полиомиелит (Полио) нь полиовирүсээр
үүсгэгддэг, хүнээс хүнд халдварладаг, тархи нугасны хөдөлгөөний эсүүдийг
гэмтээж саажилт үүсгэдэг халдварт өвчинюм.
Халдварлах зам: Полиовирүс нь
хүний ялгадас (баас,
цэр, нус)-аар
гадаад орчинд тархаж, өтгөн мөр амны (fecal-oral) зам буюу хоол
боловсруулах замаар дамжин халдварладаг. Уг өвчний халдвар авсан боловч өвчний
шинж тэмдэг балархай эсвэл шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүмүүс халдвар
тараах гол тээгчид болдог. Өвчтөн эдгэрснээс хойш 15–40 хоногоос хэдэн сар
хүртэл хугацаанд вирүс тээгч болж болно.
Шинж тэмдэг:
Полиовирүсийн халдвар авсан ихэнх
хүмүүст ямар нэг шинж тэмдэг илрэхгүй (ойролцоогоор 100 хүний 72 нь) байж
болно. Полиовирүсийн халдвар авсан4 хүний 1-д нь томуу төст өвчний дараах шинж тэмдэг илэрдэг.
·
Хоолой
хөндүүрлэх
·
Халуурах
·
Ядрах
·
Дотор
муухайрах
·
Толгой өвдөх
·
Гэдэс,
хэвлийгээр өвдөх
Эдгээр шинж тэмдэгүүд нь 2-5
хоног үргэлжлээд, нэг долоо хоногийн дотор бүрэн эдгэрнэ.
Полиовирүсийн
халдвар авсанхүмүүсийн
багахан хувьд нь тархи, нугасны гэмтлийн хүнд хэлбэрийн дараах шинж тэмдэг
илэрнэ.
·
Вегетатив мэдрэлийн өөрчлөлтүүд
·
Менингитийн (тархи, нугасны хальсны үрэвсэл) шинж тэмдэг нь полиовирүсийн халдвар авсан 25
хүний 1-д тохиолдоно. Хүзүү, хөл, нуруу хөших, булчин өвдөх, зарим газраар хэт мэдрэг болох,
мэдрэмж өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. 2-10 өдөр үргэлжилнэ. Бүрэн
эдгэрдэг.
·
Саажилт (биеийн хэсэг хөдөлж чадахгүй болох) нь гар, хөлийн аль нэг эсвэл хоёулаа сулрах,
саажих шинж тэмдгээр илэрдэг бөгөөд полиовирүсийн халдвар авсан 200 хүний 1-д
тохиолдоно. Саажилттай хэлбэрийн үед өвчин 4 үе шатаар
явагдана.
1. Саагийн
өмнөх хэлбэр: Өндөр халуурах,
амьсгалын дээд замын үрэвслийн шинж тэмдэг, ходоод гэдэсний хямралын шинжүүд
илэрнэ. Халуурах шинж тэмдэг 2 – 4 хоног бууснаа дахин 39 - 40°C хүртэл халуурч,
толгой өвдөх, бөөлжих, хөдөлгөөнгүй, унтамхай болох, хөлрөх шинж тэмдэг илэрнэ.
Өвчтөнд нуруу, мөчдөөр өвдөлт үүсч, бүлэг булчингууд татаж, тоник, клоник
таталтууд үүсдэг. Вегетатив мэдрэлийн өөрчлөлтүүд гарах ба энэ үе 3 – 5 хоног
үргэлжилдэг.
2. Саажилт: Саажилт гэнэт
эсвэл ихэнх тохиолдолд хэдэн цагийн дотор үүсдэг. Энэ үед халуунгүй, хордлогын
шинжгүй байх ба гол илрэх шинж тэмдэг нь хөдөлгөөн хязгаарлагддаг. Сул саа нь
булчингийн сулрал, гипо-арефлекситай явагддаг. Саажилт нь жигд бус байдгаараа
онцлогтой. Саажсан булчингийн үйл ажиллагаа алдагдана, дараа нь бүтцийн
өөрчлөлт үүсдэг. Саажих үе хэдэн хоногоос 2 – 3 долоо хоног хүртэл үргэлжилдэг.
3. Нөхөн
сэргээх: саажсан
булчингуудын үйл ажиллагаа удаан, жигд бус сэргэнэ. Гүн гэмтсэн булчингууд
бүрэн сэргэхгүй. Өвчний эхний сарын төгсгөлд булчингууд хатингаршиж, тэр нь
цаашид улам даамжирна. Араг ясанд бүтцийн өөрчлөлт үүснэ. Вегетатив мэдрэлийн
өөрчлөлт мөчид хөрөх, хөхрөх, хөлсний ялгаралтын хямралаар илэрнэ. Нөхөн
сэргэлтийн үе эхний 3 – 6 сард эрчимтэй явагдаж, цаашид удаашран 1 – 1.5 жил
хүртэл үргэлжилдэг.
4. Үлдэцийн
үе: 1–1.5
жилийн дараа үүснэ. Булчингийн хатингаршил, үе хөдөлгөөнгүй болох, ясны хэлбэр
алдагдах, өсөлт удаашрах, яс сийрэгжих зэрэг шинжүүд илэрнэ.
Саажилт нь энэ өвчний маш хүнд
хэлбэр бөгөөд насан туршдаа тахир дутуу болох, үхэлд хүргэх аюултай.
Полиовирүсийн халдварын улмаас саажсан 100 хүний 2-оос 10 нь тухайн вирүс
амьсгалын булчинд нөлөөлсний улмаас амьсгалын дутагдлаар нас бардаг. Хүүхэд насандаа полиомиелит өвчнөөр өвдөж
бүрэн эдгэсэн ч 15-40 жилийн дараа буюу насанд хүрсэн хойно нь булчин өвдөх,
сулрах, саажих шинж тэмдэг шинээр илэрч болдог. Үүнийг полиогийн дараах хам
шинж (post-polio syndrome) гэнэ.
Оношлогоо: Вирүс судлал, ийлдэс
судлалын шинжилгээгээр оношлоно.
Урьдчилан сэргийлэлт: Халдварт саа өвчнөөс урьдчилан
сэргийлэх 2 төрлийн вакцин хэрэглэдэг.
Манай улсад Полиовирүсийн
эсрэг уудаг амьд вакциныг хэрэглэдэг бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын
адил идэвхигүйжүүлсэн вакцинаар дархлаажуулах ажил үе шаттайгаар хийж эхлэх гэж
байна.
Вакцины товлолт хугацаа: Хүүхэд төрсний
дараа 24 – 48 цагийн дотор, 2, 3, 4 сартайд тус тус 2 дуслаар хэлэн доор
дусаана.
Бэлтгэсэн: НЭМХ-ийн Хүн амын генетик, биотехнологи үйлдвэр судалгааны төв
No comments:
Post a Comment