Салхин цэцэг өвчний тухай
Салхин цэцэг нь амьсгалын замаар тархан халдварладаг, бага насны хүүхдэд
ихэвчлэн тохиолддог цочмог халдварт
өвчин бөгөөд бусад халдварт өвчнийг
дархлаажуулалтаар хяналтанд авахын хэрээр манай улсад ойрын ирээдүйд ихсэх хандлагатай халдварт
өвчний тоонд зүй ёсоор орж байна.
Өвчний
үүсгэгч: Салхин
цэцэг өвчний үүсгэгч нь херпес вирүсийн овогт багтдаг хүний
херпес вирүсийн
3 дугаар хэв шинжийн вирүс бөгөөд анхны халдварын дараа мэдрэлийн
ширхэгт хадгалагдан үлдэж хожим нь
уг хүний дархлаа сулрахад бүслэх үлд
(зостер, буюу “могой яр”) хэмээх өвчлөл үүсгэдэг учир өвчлөлийн
эмнэлзүйн хэлбэрийг нь салхинцэцэг-бүслэх
үлдийн вирүс (СБВ) гэж нэрлэдэг. Салхин цэцэг-бүслэх үлдийн вирүсийн
удамшлын хэв шинжийг мэдрэг ба өвөрмөц чанартай молекул биологийн аргаар
судлаж, халдварын хэлхээг нарийвчлан тогтоож, вирүсийн шинж чанарыг
тодорхойлох нь практикийн ихээхэн үр өгөөжтэй юм. Манай эрдэмтэд
одоогийн байдлаар салхинцэцэг-бүслэх
үлдийн вирүсийн 22 омгийн нүклеотидийн бүрэн дарааллыг тогтоогоод байна.
Халдвар дамжих зам: агаар дуслын замаар, хүнээс хүнд халдварлана.
Шинж
тэмдэг: Салхин
цэцгийн халдварын үед өндөр халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах зэрэг
шинж тэмдэг нь тууралт гарахаас өмнөилэрнэ. Эдгээр шинж тэмдгүүд нь
1-2 хоног үргэлжилдэг.
Тууралт:Арьсан дээр гарсан тууралт нь дотроо шингэн
агуулсан, жижиг улаан толбо байх бөгөөд дунджаар 250-500 ширхэг байна. Тууралт
нь эхлээд нүүр, их биеээр гараад цааш бүх биеэр тархдаг. Цэврүү нь нэг
хоёр өдрийн дараагаар булингартай болж хагарч тавшдаг.
Салхин
цэцгийн тууралт
Амны хөндийн салст бүрхүүлд
гарсан цэврүүт тууралт амархан хагарч шархлаа үүсгэснээс хоол унд идэж уухад
хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, шүлс ялгаралт ихсэх, хорсох,
нянгийн халдвар орсны улмаас шарх нь идээт өнгөртэй болох, халуурах зэрэг шинж
тэмдэг илэрнэ.
Урьдчилан
сэргийлэх арга:
Салхин цэцэг өвчний эсрэг амьд
сулруулсан вакциныг Япон, БНСУ, АНУ болон Европын зарим орнуудад хэрэглэдэг. Энэ
вакциныг 12-18 сартай болон 12 хүртлэх насны хүүхдэд тарихыг зөвлөсөн байдаг. Вакцин
тариулснаас хойш 6 жил хүртэлх хугацаанд 70-90% хамгаалах дархлаа тогтдог болохыг
судалгаагаар тогтоосон.
Салхин цэцэг өвчтэй хүүхэдтэй
хамт байсан хүүхдийг 3 хоногийн дотор энэ вакцинд хамруулбал өвчнөөс сэргийлэх,
өвдсөн ч явц нь хөнгөн байх ач холбогдолтой. Мөн салхин цэцэг өвчний эсрэг амьд
сулруулсан вакциныг дархлаажуулалтанд хамрагдаагүй 13-аас дээш насны хүүхэд
эсвэл хүүхэд насандаа энэ өвчнөөр өвдөөгүй хүмүүст тарьж болно.
Харшил, дархлал дутмагшилтай
хүмүүс, нярай хүүхдэд энэ вакциныг хийхгүй байх заалтууд байдаг. Түүнчлэн салхин
цэцгийн вирүсийн эсрэг иммуноглобулиныг халдварт өртсөнөөс хойш 96 цагийн дотор
хэрэглэхэд өвчнөөс
сэргийлэх эмчилгээний үр дүнтэй.
Эмчилгээ:
- Өвчний явцаас
хамаарч хэвтрийн
дэглэм баримтлана.
- Вирусын
эсрэг эм,
бэлдмэлүүд, хордлого тайлах, дархлаа дэмжих, биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээг эмчийн
зааврын дагуу хийнэ.
- Арьс салстад
гарсан тууралтат бриллиантын ногоон, метилийн хөхийн спиртэн уусмал, борын хүчлийн
уусмал, фурациллин, шингэн марганцийн уусмал зэргийг тууралтын байршил, хэмжээнээс
хамаарч хэрэглэнэ.
- Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэнэ.
-
Өвчтөй хүүхдийг тусад нь тусгаарлах ба өрөөг сайтар агааржуулж, чийгтэй
цэвэрлэгээ тогтмол хийн, хувийн ариун цэврийг сахих шаардлагатай .
No comments:
Post a Comment