ДЭЛХИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДОЛОО ХОНОГ ЭХЭЛЛЭЭ

2016 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 24-30
Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт ДЭМБ-аас “Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног”-ийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг.

2016 онд “ДАРХЛААЖУУЛАЛТААС ХОЦРОГДОХЫГ АРИЛГАЯ” уриан дор тэмдэглэж байна.

Энэ тэмдэглэлт өдрийг тарилгатай халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах, вакцинжуулалтанд хоцрохгүй хамрагдахын ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулдаг.
ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүс нь “ДАРХЛААЖУУЛАЛТАНД ХҮН БҮР ОРОЛЦОЖ,  ХАМТ БУЙ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛЪЯ. БҮХ ХҮНИЙГ ДАРХЛААЖУУЛАЛТАНД ХАМРУУЛЪЯ” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд энэ уриа нь “ДАРХЛААЖУУЛАЛТААС ХОЦРОГДОХЫГ АРИЛГАЯ” дэлхийн дархлаажуулалтын уриатай нийцэж байгаа юм.
logo darhlaa.JPG
Дархлаажуулалт нь олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн хүчирхэг зэвсэгийн нэг бөгөөд олон сая хүний амьдрал, амь насыг хамгаалдаг. Дархлаажуулалтын хөтөлбөр нь газар зүйн байрлал, нийгэм, соёл, ёс заншлын хувьд ялгаатай хүмүүсийн “гүнд нь хүрч” үйлчилдэг. Дархлаажуулалтын хамралтын ялгаатай байдал, хоцрогдлыг арилгахад шинэ дэвшилтэт аргыг нэвтрүүлэх нь чухал юм.
Дэлхийн дархлаажуулалтын 7 хоногийн хүрээнд Монгол улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, ЭМСЯ, НЭМХ, ХӨСҮТ хамтран дархлаажуулалтын ач холбогдол болон дархлаажуулалтанд хамрагдаагүйгээс үүсэх эрүүл мэндийн эрсдэлийн талаар олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна.  

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment