Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Дэлхийн Элэг шилжүүлэн суулгах
холбооны ерөнхийлөгч, доктор Майкл Чарлтон, АНУ-ын “Mylan Limited”
компанийн Зүүн Өмнөд Азийг хариуцсан захирал Четэн Бангера, “Монгол Эм
Импэкс” компанийн захирал н.Болормаа нарыг хүлээн авч уулзаж элэгний С
вирүсийг эмчлэх Ledvir (Ledipasvir/Sofosbuvir) бүтээгдэхүүний талаар
ярилцлаа.
Элэгний С вирүсийг эмчлэх Ledvir эм нь АНУ-ын Mylan компаний
бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл Harvoni болон Ledvir бүтээгдэхүүн нь
хоорондоо адил нэг лицензтэй эм аж. Mylan компани нь АНУ-ын “Gilead
Sciences” компанитай технологи шилжүүлэх гэрээг 2014 оны 9 сард байгуулж
уг гэрээний дагуу Gilead Sciences компани нь элэгний С вирусын
эмчилгээний эмүүд болох ХАРВОНИ, СОВАЛДИ эмийг АНУ-ын Mylan компаний
Энэтхэг улс дахь салбарт үйлдвэрлэх бүрэн эрхийг өгсөн байна. Ledvir
бүтээгдэхүүний үйлдвэрлэгч Mylan Pharmaceutical компаний хувьд 30,000
ажилтантай, 39 салбар үйлдвэртэй, дэлхийн 145 улсад эмийн бүтээгдэхүүн
нийлүүлдэг, дэлхийн шилдэг компаниудын нэг юм.
Монголын Улсын эрүүл мэндийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж
ирсэн үндэсний ууган байгууллагуудын нэг болох Монгол Эм Импэкс Концерн
нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Элэгний С вирүсгүй Монгол Улс”
хөтөлбөрийг эхлүүлж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгчдийн
эмчилгээний өндөр үр дүнтэй дээрхи эмийг оруулж ирэх албан ёсны
борлуулагчаар ажиллах юм байна. Энэхүү элэгний С вирүсийг эмчлэх эм нь
520.000 төгрөг аж.
No comments:
Post a Comment