-Та өрхийн орлогынхоо хэдэн хувийг тамхинд зарцуулдаг вэ?
Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр. Жил
болгоны энэ өдөр тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд ухуулан
таниулах ажлыг зохион байгуулсаар ирсэн. Манай улсын нийт хүн амын 27.1
хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн хоёр эрэгтэй хүн
тутмын нэг нь тамхи татдаг бол 20 эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг
ажээ. Мөн өсвөр үеийнхний 61 хувь нь тамхи татаж үзсэн байдаг байна.
Тамхины эсрэг өдрийг тохиолдуулан манай сайт энэ удаад таны тамхинд
зарцуулах эдийн засгийн тооцоолол болон тамхины зарим хор уршгийн
талаарх мэдээллийг хүргэе.
Энэ мөчөөс тамхинаас татгалзаж, өөрийгөө болон бусдыг хордуулахаа зогсоохыг уриалж байна!!!
Дөрвөн ам бүлтэй өрхийн дундаж орлого
840 мянган төгрөг гэж тооцоход жилийн орлого 10 орчим төгрөг болно.
Харин тухайн өрхийн нэг гишүүн долоо хоногт дөрвөн хайрцаг тамхи татдаг
гэж үзвэл дунджаар 16 мянга орчим төгрөг зарцуулна. Харин жилд 800
мянган төгрөг зарцуулна гэсэн үг. Энэ бол тухайн өрхийн жилийн нийт
орлогын найм орчим хувь юм.
Нэмж мэдээлэхэд, Тамхины эсрэг өдрийг
анх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ний
өдрөөс эхлэн тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш дэлхийн бусад улс орнууд
нэгдэн “Тамхины эсрэг өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн аж.
Тамхины тухай зарим тоо баримтууд:
- Тамхины утаагаар амьсгалах нь зүрх судасны өвчин, уушгины хавдар болон бусад амьсгалын замын өвчнийг үүсгэх шалтгаан болдог. Тухайлбал, эцэг эх нь тамхи татдаг бол хүүхэд нь амьгүй төрөх, нярай гэнэт эндэх эрсдэл хоёр дахин их байдаг байна.
- Канад улсад хийсэн судалгаагаар эрүүл мэндийн зурагтай анхааруулга нь тамхины хор хөнөөлийг ойлгоход үр дүнтэй арга гэдгийг насанд хүрсэн тамхичдын 70, өсвөр насныхны 90 хувь нь хүлээн зөвшөөрсөн аж.
- Манай улсад хийсэн судалгаагаар оролцогчдын 71 хувь нь тамхинаас гарах, 79 хувь нь тамхиныхаа тоог цөөрүүлэхэд нөлөөлж, тамхинд орохоос сэргийлж чадна гэсэн судалгаа байдаг аж.
- Тамхины орцонд маш олон төрлийн химийн бодисууд байдаг байна. Жишээ нь: хүнцэл, аммиак, формальдегид, азотын хий гэх мэт.
- Ихэнхи орнуудад 18 нас хүрээгүй хүнд тамхи худалдахыг хориглодог бол Японд 20 нас хүрээгүй л бол тамхи худалдаж авна гэж санасны гарз. Харин аль ч улсын хуулинд 18 нас хүрээгүй хүн тамхи татахыг хориглосон хууль байдаггүй аж
- Бутаны хаант улсад 17-р зууны үед олон нийтийн газар тамхи татахыг хориглосон бөгөөд 2004 оноос эхлэн энэ улсад тамхи худалдах, хэрэглэхийг хатуу хориглосон.
- Хамгийн сонирхолтой нь тамхийг сурталчлахад эмч нар хамгийн их үүргийг гүйцэтгэсэн байдаг аж.
- Дундад зууны үед тамхины эсрэг хатуу арга хэмжээ авдаг байжээ. Турк улсад тамхи татсан хүнийг цаазаар авдаг байсан бол Орост банзаар балбах, хамар болон чихийг нь огтолдог шийтгэл ногдуулдаг байжээ. Харин Персийн хойгт хамрын нүхийг нь зүсэх, Англид архаг тамхичдыг хотоор гав гинжтэй явуулж, цаазаар авдаг байжээ.
- Дэлхийн I болон II дайн нь тамхи татах зуршлыг өөгшүүлжээ. Тамхи нь хүний сэтгэлийн дарамтыг арилгадаг учир Америкийн ерөнхийлөгч Франклин Рузвельт дайны үед тамхийг стратегийн чухал бараа хэмээн мэдэгдэж байжээ. Энэ нь тамхи татах хорт зуршлыг улам дэвэргэсэн нь мэдээж.
- Адольф Гитлер Германы эрх мэдлийг авснаар тамхины эсрэг идэвхтэй үйл ажиллагаа зохион байгуулжээ. Учир нь Гитлер тамхийг улаан арьстнууд цагаан арьстнуудын эсрэг хийж буй өшөө авалт хэмээн үздэг байжээ.
- Тамхины орцонд 3000 гаруй химийн бодис агуулагддаг бөгөөд зарим бодис нь хорт хавдар үүсгэгч бодис учир хорт хавдрын хэмжээг томсгодог аж.
- Өдгөө дэлхий даяар тамхинаас гарах 120 гаруй төрлийн арга байдгаас ердөө 40 төрлийг нь л ашигладаг байна.
- Нэг хайрцаг тамхи нь насанд хүрсэн хүнийг үхэлд хүргэх тун агуулсан байдаг бол өсвөр насны хүүхдүүдэд тал хайрцаг тамхи үхэлд хүргэх аюултай байдаг. Угсраа 2-3 ширхэг тамхи татсанаас болж дотор эрхтэнүүд ажиллахаа больж, амьсгал боогдсоноос үүдэн нас барсан тохиолдол байдаг байна.
- Жилд нийт тамхи татагчдын 40 хувь нь тамхинаас гарах оролдлого хийдгээс ердөө л 3хувь нь тамхинаас гарч чаддаг байна.
- Жирэмслэлтийн үед тамхи татах нь урагт маш аюултай байдаг. Энэ үед ураг байнгын агаарын дутагдалд байдаг ба үүнээс болж зулбадаг.
- Нийт тамхи татагчдын 5-аас 8 хувь нь зүгээр л тамхи татах зуршилтай байдаг бол 94-өөс 96 хувь нь тамхинаас хараат байдалд орсон байдаг.
No comments:
Post a Comment