Манай аймгийн Бугат сумын эрүүл мэндийн төв зөөврийн утасгүй оношилгооны багаж тоног төхөөрөмжтэй боллоо


      Архангай аймагт "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулах аргачлал, Эрүүл мэндийн анхан шатны түвшинд халдварт бус өвчний эрт илрүүлгэд ашиглагдах зөөврийн тоног төхөөрөмжийн ашиглалт" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. Сургалтын үеэр Архангай, Булган Баянхонгор, Дундговь, Сэлэнгэ аймгийн 5-н сумын Эрүүл мэндийн төвд орчин үеийн дэвшилтэт зөөврийн утасгүй оношлигооны багаж тоног төхөөрөмж гардууллаа.

ДЭМБ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй уг төсөл нь манай аймгийн Бугат суманд хэрэгжиж байна..
Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулж, хөдөө орон нутгийн иргэдийн цахим мэдээллийн санг бүрдүүлэн, халдварт бус өвчнийг эрт үед нь илрүүлэн, урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment