Сүрьеэгийн
тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Сорьц
тээвэрлэлт, бүртгэл мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт зөвөлдөх
уулзалтыг ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ, Глобаль сан хамтран амжилттай зохион байгууллаа.
Зөвлөлдөх
уулзалтанд 21 аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга, сүрьеэгийн
эмч, дүн бүртгэгч нар оролцлоо. Манай аймгаас ЭМГ-ын мэргэжилтэн Н.Аюурзана,
сүрьеэгийн эмч Б.Хишигням, дүн бүртгэгч н.Ганчимэг нар төлөөлөн оролцлоо.
Зөвлөгөөнөөр сорьц
тээвэрлэхэд тулгамдаж буй бэрхшээл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын
лабораторын чадавхийг сайжруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага, сүрьеэгийн
бүртгэл мэдээллийн анхан шатны маягтын хөтлөлтийн талаар ярилцаж санал бодлоо
солилцлоо.
No comments:
Post a Comment