БЗДХ-ын тархалтыг бууруулах бүсийн зөвлөгөөнд оролцлоо



  “Бэлгийн замаар дамжих халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх нь сэдэвт бүсийн зөвлөлгөөн Сэлэнгэ аймагт зохион байгуулагдлаа.

            Зөвлөлгөөнд ЭМСЯ-ны сайд С.Ламбаа тэргүүлэгчтэй, ДЭМБ, ХӨСҮТ, Глобаль сан, НЭМХ, АШУҮИС, НЭМГ-ын төлөөлөгчид болон Архангай, Булган, Орхон, Төв, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн ЭМГ-ын дарга, асуудал хариуцсан мэргэжилтэн, БЗДХ/ДОХ-ын эмч, Лабораторын эмч нар оролцлоо.
            ЭМСС С.Ламбаа хэлэхдээ:
            Монгол улсад 2015 онд бэлгийн замаар дамжих халдвар нь нийт халдварт өвчний дотор 28 хувийг эзэлж, бодит тоогоор тэмбүүгийн халдвар 800 орчим тохиолдолоор, төрөлхийн тэмбүү 22 тохиолдлоор нэмэгдсэн байгаа нь өргөн тархалттай байна.
Төвийн бүсийн зөвлөгөөнд оролцож буй аймгуудаас Хөвсгөл, Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотын тэмбүүгийн өвчлөл улсын дунджаас өндөр байна.

Аймаг, орон нутагт БЗДХ-ын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн орон тоо стандарт орон тооноос 2 дахин бага байгаа тул хавьтал судлал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хангалттай түвшинд хийгдэж чадахгүй байна.

Монгол Улс дундаас дээш орлоготой орнуудын тоонд орсноор олон улсын байгуулагын дэмжлэг, туслалцаа хязгаарлагдмал болж байна. Одоогоор Глобаль сангаар хэрэгжиж байгаа ДОХ-ын төсөл 2017 онд дуусгавар болвол цаашид Засгийн газар энэ хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах төлөвлөгөө боловсруулж байна. Мөн аймаг, орон нутаг энэ чиглэлээр санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатай.

ХДХВ, ДОХ-ын эмчилгээний төлбөрийг 2014 оноос хойш улсын төсвөөс бүрэн санхүүжүүлдэг болсон.

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолоор аймаг, орон нутаг харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд БЗДХ, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлээр эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх тухай бүх шатны засаг даргад үүрэг болгон ажиллаж байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment