Эрүүл мэндийн харуул бол Хэмжээ хязгаар

     “Хэмжээ хязгаар бол байгалийн хамсаатан эрүүл мэндийн харуул.......Тиймээс та уухдаа ч,идэхдээ ч...Хэр хэмжээг баримтал” Абу- ль- Фараж
 Абу- ль- Фараж
 Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгаа 2013 оны байдлаар 15-64 насны 6013 хүний 54.4 хувь нь илүүдэл жинтэй, 19.7 хувь таргалалтай байна.
 
   Таргалалтын нэг хүчин зүйл нь хооллолт юм. Зөв,зохистой хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хэтэрхий туранхай байх, хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж, дуртай хүнс хоолноос татгалзана гэсэн үг биш юм. Харин хүнсээ зөв сонгож, хоолоо зохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авах явдал билээ. Зөв зохистой хооллолт нь хоногт хэрэглэж байгаа хоолны илчлэг нь бие махбодын зарцуулсан илчлэгийг нөхөж байх, хэрэглэж буй хүнс, хоол нь аюулгүй, баталгаатай байх, хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншиж сурах , зөв хооллох дадалд суралцах, эзэмшихээс эхлэнэ. 


      Таны юу идэж байгаа төдийгүй, ямар хэмжээгээр идэж байгаагаас ихээхэн шалтгаална. Хүнс хоолоо зөв сонгож, зохистойгоор хэрэглэх нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгах төдийгүй, сэтгэл санааны хямралд (стресс)-д орохоос урьдчилан сэргийлж чадна. Үүний зэрэгцээ зөв хооллож сурснаар Таны эрүүл мэнд, ой ухаан сайжирч, эрч хүч нэмэгдэж, сэтгэл санаа тань тогтвортой болно. Зөв, зохистой хооллолтынзөвлөмж Өглөөний цайг заавал уух Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдхүүнийг давамгайлан хэрэглэх Эслэг агуулсан хүнс хэрэглэх Төрөл бүрийн жимс,жимсгэнэ, хүнсний ногоог илүү их хэрэглэх Сүү, сүүн бүтээгдэхүүн, загасны мах, ногоон өнгийн навчит ургамал зэрэг кальц ихээр агуулдаг бүтээгдхүүнийг түлхүү хэрэглэх Өөх тосыг тохируулан, амьтны гаралтай өөх аль болох бага хэрэглэх Транс тосноос татгалзах Сахар, чихэр, иоджуулсан давсыг тохируулан хэрэглэх Хөдөлгөөний хомсдолгүй, илүүдэл жингүй байх Аюулгүй цэвэр ундны ус хэрэглэх Сайн зажилж, анхаарлаа төвлөрүүлж хооллох Архи, согтууруулах ундаагхязгаартай хэрэглэх Хоногт хэрэглэвэл зохих хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ ба нэгж

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment