ҮЕР УСНЫ АЮУЛААС БОЛГООМЖИЛ!

        Ард иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг
·  Гэр, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
·  Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас     тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
·  Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
·  Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байх
·  Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
·  Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж дараах зүйлсийг бэлтгэж бэлэн байлгах.

 Үүнд:
o  Ундны ус
o  Илчлэг хоол хүнс
o  Эмийн сан, ариутгал халдваргүйтгэлийн бодис
o  Усны гутал, цув, дулаан хувцас, хөнжил
·  Гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар, бохир усны цооногийн нүхэнд бороо хур, үерийн ус орохооргүй болгон    битүүмжилж, хаяавчийн бүрэн бүтэн байдлыг шалган, халдваргүйтгэл хийх
Хэрвээ үерийн аюулд өртсөн бол:
·  Бохирлогдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногийг халдваргүйтгэж, бохир хог хаягдалд халдваргүйтгэл хийлгэсний дараа    төвлөрсөн хог хаягдлын цэгт зайлуулах
·  Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
·  Хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг ариутгаж халдваргүйтгэх
·  Гараа тогтмол савандаж угаах
·  Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment