
Анхны тусламжийн багцтай явахад аялал тав тухтай, яаралтай тохиолдолд алзахгүй. Юу байх вэ гэвэл:
· Ус нэвтэрдэггүй хулдаасан хөнжил- Ус чийгнээс хамгаална, осголтоос сэргийлнэ.
· Гар ариутгагч, резинэн бээлий- Халдвар авахаас сэргийлнэ.
· Ариун салфетка, хөвөн, бинт- Шарх цэвэрлэнэ, боолт хийнэ.
· Хуруун лент
· Ариун зүү- Өргөс авна.
· Хүйтэн жин- цус тогтооно, үрэвсэл багасгана.
· Физиологийн уусмал- Нүдэнд гадны биет ороход угаана.
· Жоргүй олгодог өвчин намдаах, харшлын эм бага тунгаар
· Халууны шил
· 1 удаагийн амны хаалт
· 3 төрлийн тос- Нарнаас хамгаалах тос, шумуул үргээх, антибиотиктой тос
· Гидрокортизоны тос- Амьтанд хазуулах, тууралтын үед түрхэнэ.
· Tea tree oil-Цайны модны тос- Халгайд түлэгдэхэд түрхэнэ.
· Чихны дусаагуур- Чихэнд гадны биет ороход хэрэглэнэ.
· Хувь хүнд шаардлагатай эм бэлдмэл - Харшлын эсрэг, хөдөлгөөний үед уух эм/ машинд суухдаа хүүхэд бөөлждөг бол/, 40-с дээш насныхан даралтын аппарат, даралтын эм, аспирин, чихрийн шижинтэй бол эмээ авах/
· Анхны тусламжийн цүнхээ хүүхэд хүрэхгүй газар байрлуулж, нарны гэрэл тусахгүй, сүүдэр газар хадгалаарай.
· Эм хэрэгслийн хугацааг шалгаж шинэчлэхээ бас мартуузай.
No comments:
Post a Comment