Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь сургалтын эмнэлэг болон өргөжсөнөө
албан ёсоор нээж танилцуулах өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, УНТЭ-ийн
Ерөнхий захирал Б.Бямбадорж болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Эрүүл мэндийн салбар цаг ямагт боловсролын салбартай хамтран Монгол
улсад эрүүл мэндийн сайн мэргэжилтэнг бэлтгэсээр ирсэн байдаг. 1929
оноос Сувилахуйн сургууль үүсэн байгуулагдсан, 1942 онд Монгол Улсын Их
Сургуулийн Анагаах ухааны факультет байгуулагдсантэр үеэс лэрүүл мэндийн
салбарын сургалтын үйл ажиллагааны суурь тавигдаж өнөөг хүртэл
эмнэлзүйн дадлага, эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалтын баазыг
бэлтгэхэд хувь нэмрээ оруулсар ирсэн.
2000 оноос тус эмнэлэг нь төгсөлтийн дараах резидентийн сургалтын
үйл ажиллагааг бие даан явуулж эхэлсэн байдаг. Ийнхүү гуравдугаар
шатлалын бүхий л эмнэлгүүд бие даасан сургалт зохион байгуулахаас гадна
төгсөлтийн өмнөх, дараах сургалтуудад оролцож бааз эмнэлэг болж байгаа
нь “сургалтын эмнэлэг” байх бүхий л боломжийг хангаж байна.
Өдөрлөгийн үеэр тус эмнэлгийн захирал Б.Бямбадорж сургалтын
эмнэлэг нь аль нэг их сургуулийн шууд удирдлага дор үйл ажиллагаа
явуулдаг ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ гэдэг нэршлээс тусдаа ойлголт. Төгсөлтийн
дараах эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй насан туршдаа суралцах
боломжийг хангасан сургах үйл ажиллагаа, эмчилгээ болон эрүүл мэндийн
технологийг хөгжүүлэх СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ-рүү чиглэсэн үйл ажиллагааг
явуулдаг. “СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ”-ийн эмч, сувилагч, ажилтнуудын үүрэг
хариуцлага өндөр.Зөвхөн үйлчлүүлэгчийн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээнд
анхаарал хандуулахаас гадна эрүүл мэндийн салбарын ажилтныг СУРГАХ,
ХӨГЖҮҮЛЭХ, эмчилгээний технологийг БИЙ БОЛГОХ, ХӨГЖҮҮЛЭХ,
нотолгоо-судалгаанд суурилсан ЭМНЭЛЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ үзүүлэх гэсэн
давхар ачааг үүрнэ гэдгийг хэлж байлаа.
No comments:
Post a Comment