“Элэгний” Харвони дэлхийн хамгийн үнэтэй эм

     Гилайд Сайнсес компанид үйлдвэрлэсэн Харвони эм гепатит Ц вирусыг 95 хувийн амжилттайгаар эмчилж байна. Харвони нь манай дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй буюу 12 долоо хоногийн 94500 ам.долларын үнэтэй эм юм. Энэхүү эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэтхэг улсад Харвони эмийг үндсэн үнийнх нь нэг хувь буюу 900 ам.доллараар үйлдвэрлэн, худалдаж байна. АНУ-д Харвони эмийн 12 долоо хоногийн эмчилгээний үнэ 94500 ам.доллар буюу хамгийн өндөр байна.

  1. Канад улсад 80 мянган доллар
  2. Их Британид 39 мянган фунт
  3. Германд 48 мянган евро
  4. Египет улсад 1200 ам.доллар
  5. Энэтхэг улсад 900 ам.долларын үнэтэй байгаа юм.
Харвони эм гарахаас өмнө нь Совалди гэх эмийг гепатит Ц вирусын эмчилгээнд зориулан  Гилайд Сайнсес компани гаргасан байсан юм. Тухайн үед нэг ширхэг эм 1000 ам.доллар, эмчилгээний нийт өртөг 50 мянган ам.доллар болж байжээ. АНУ-д нэг ширхэг эм 1125 ам.доллар нийт зардал 94 мянган ам.доллар бол элэг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөр 250 мянган ам.доллар байдаг байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment