Жирэмсний хяналтад орохын ач холбогдол

       Жирэмсэн эмэгтэй жирэмсний эхний 3 сар дотор заавал эмчид үзүүлж төрөх хүртэлх үед эрүүл мэндийн цогц үйлчилгээг авахыг жирэмсний хяналт гэж нэрлэнэ. Жирэмсэн эмэгтэй өөрөө жирэмсний хяналтанд эрт орох идэвх, санаачлагатай байх, нөхөр/найз залуу, ээж, аав, хамт олон ,найз нөхөд нь анхаарал халамж тавьж  туслаж дэмждэг байх нь чухал.

Жирэмсний хяналтад орохын ач холбогдол:
·         Жирэмсний хугацаа, жирэмсний чөлөө авах, хүүхэд төрөх хугацааг үнэн зөв тогтооно.
·         Янз бүрийн халдварт өвчний шинжилгээнд тогтмол хамрагдана.
·         Төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт орж, эрүүл мэндээ эрт мэднэ.
·         Ямар нэг өвчин илэрвэл шуурхай эмчлүүлэн эрүүлжинэ. Үүнд:
-Бэлгийн замын халдвар болон үрэвсэлт өвчин.
-Хэвлий дэх ургийн өсөлт хөгжилтийг хянах
-Жирэмслэлт, төрөлтийн үед тохиолдож болох хүндрэлүүдээс сэргийлэх, цаг алдалгүй тусламж авах
-Жирэмсэн үеийн дэглэм, төрөлтөд бэлтгэх, нярай хүүхэд асрах талаар мэдлэгтэй болох.
Жирэмсэн үед хийгддэг шинжилгээнүүд ямар ач холбогдолтой вэ?
}  Цусны ерөнхий шинжилгээ: Цус багадалт, үрэвсэлт өвчин, цусны бүлэгнэлт, цусны болон бусад өвчин эмгэгүүдийг илрүүлэх
}  Шээсний ерөнхий шинжилгээ: Бөөр, шээсний замын эмгэг, жирэмсний үеийн бөөрний хүндрэлийг илрүүлэх
}  Цээж гэрэлд харах шинжилгээ: Амьсгалын замын эмгэгүүдийг илрүүлэх
}  Үтрээний наацын шинжилгээ: Төрөх замын эмгэг, бэлгийн замын халдварыг илрүүлэх
}  Тэмбүүгийн сорил: Тэмбүү өвчнийг илрүүлэх
}  ХДХВ илрүүлэх сорил: ДОХ-ын халдварыг илрүүлэх
}  Хэт авиан шинжилгээ: Ургийн өсөлт, хөгжил, удамшлын болон олдмол гажиг, эхэсийн байдал, ургийн усны талаар мэдээлэлтэй болох
}  Бусад нарийвчилсан шинжилгээнүүд: шаардлагатай тохиолдолд хийгдэнэ.
Сэргийлж болох 3 хожимдол:
Хожимдол 1:
-          Эмчид хандахгүй, эмнэлгийн тусламж хайхгүй буруу зан үйлийн хожимдол
}   Хожимдол 2:
-          Эмнэлэгт очихоо хойшлуулж, алгуурлаж цаг алдах хожимдол
Хожимдол 3:
-  Эмнэлэгт шаардлагатай тусламжийг яаралтай, чанартай үзүүлэхгүй хожимдол үүсэх зэрэг юм.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment