Тархины
харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан төдийгүй,
нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж, дэлхий дээр жилдээ 17 сая
хүн, 6 секундэд нэг хүн харвалтанд өртөж байна. Монгол улсад тархины
харвалтын тохиолдол, нас баралт нэмэгдэж, 2008 онд ДЭМБ-аас харвалтын
тархалт өндөр орны тоонд оруулсан байдаг.
Иймд
жил бүрийн “Тархины харвалтын дэлхийн өдөр” 10 сарын 29-нд харвалтаас
урьдчилан сэргийлэх, эмчилгээ оношлогооны тулгамдсан асуудлуудыг эмч,
мэргэжилтнүүд хэлэлцдэг уламжлалтай бөгөөд Монгол улсад 7 дахь жилдээ
тэмдэглэж байна
2016 онд энэхүү тэмдэглэлт өдрийг “Тархины харвалт эмчлэгддэг, мэдлэг, арга зам, үйл ажиллагаа чухал” уриан дор тэмдэглэх юм.
Одоогоор
Улсын Гуравдугаар төв эмнэлэгт Тархины харвалтын төв ажиллаж олон улсын
түвшинд нийцсэн эмчилгээний стандартыг хэрэгжүүлж байна.
Тархины харвалтаас хүний амь нас, эрүүл мэндийг аврахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Хамгийн чухал нь иргэд шинж тэмдгийг эрт таних, түргэн тусламж дуудах, анхны арга хэмжээг зөв авах, Харвалтын төвд 3 цагийн дотор хүргэгдэж ирэх бөгөөд алдсан минут бүрд тархинд эргэшгүй өөрчлөлт явагдаж буйг ойлгох явдал юм. Үүний тулд харвалтын талаарх мэдлэг, тусламж үзүүлэх арга зам, түргэн шуурхай үйл ажиллагаа чухал юм.

No comments:
Post a Comment