Булган сумын 1,2,3,4,5,6-р багуудын “Эрүүл мэндийн сайн дурын туслагч”
нарт "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг
дээшлүүлэхэд эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын оролцоо тэдгээрийг
чадавхижуулах нь" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтыг
2016 оны 10 сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 62 сайн дурын
туслагчдыг хамрууллаа. Сургалтын үеэр эрүүл мэндийн сүүлийн үеийн статистик
мэдээ, мэдээллээр хангах зорилгоор “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
аргууд”, “Эрүүл зөв хоололт”, “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс
урьдчилан сэргийлэх аргууд”, “Эрүүл мэндийн мэдээ, мэдээллийг түгээхэд эрүүл
мэндийн туслагч нарын оролцоо” зэрэг сэдвүүдээр хичээл зааж цаашид хийгдэх үйл
ажиллагааны талаар санал солилцлоо.
No comments:
Post a Comment