Зорилго:
Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээ, мэдээллийг олон нийтэд бодитоор хүргэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх
Хамрах хүрээ: Хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагад ажиллаж буй сэтгүүлчид
Сэдвийн хүрээ: Эрүүл мэндийн салбарт сүүлийн гурван жилд хийгдсэн ололт амжилттай ажлуудыг ард иргэдэд хүргэх
Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага:
- Дуу, дүрсний өндөр чанартай байхЭрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээ, мэдээллийг олон нийтэд бодитоор хүргэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх
Хамрах хүрээ: Хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагад ажиллаж буй сэтгүүлчид
Сэдвийн хүрээ: Эрүүл мэндийн салбарт сүүлийн гурван жилд хийгдсэн ололт амжилттай ажлуудыг ард иргэдэд хүргэх
Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага:
- Өөрийн телевиз, радиогийн сувгаар цацагдсан байх
- Зөвхөн өгөгдсөн хугацаанд зохиогдсон байх
- Хугацаа 10 минутаас их байх
Нийтлэл бичлэгийн төрөлд тавигдах шаардлага:
- Бичлэгийн аль ч төрлөөр бичиж болно
- Өөрийн сонин, сэтгүүл, сайтад нийтэлсэн байх
- Өмнө нь хэвлэгдэж байгаагүй байх
- Зөвхөн өгөгдсөн хугацаанд зохиогдсон байх
- А2 хүртэлх хэмжээтэй байх
Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2017.01.24
Материалыг хүлээн авах хаяг: ЭМЯ-ны 406 тоот, gandulam@moh.gov.mn
Холбогдох утас: 51-264923, 99079043, 99179899
Шалгаруулалт:
1-р шат 2017.01.24 – 2017.02.05 /шүүгчид төрөл тус бүрээс 10 бүтээлийг шалгаруулна/
2-р шат 2017.02.05 – 2017.02.15 / төрөл тус бүрт шалгарсан 10 бүтээлээс Facebook like-аар хамгийн олон дэмжигчтэй нэг бүтээл эхний гуравт шалгарах эрхтэй болно/
3-р шат 2017.02.15 – 2017.02.20/ шүүгчид төрөл тус бүрээс эхний гурван байрыг шалгаруулна/
Шагнал:
Нэвтрүүлгийн төрлөөр:
- 1, 2, 3-р байр: Өргөмжлөл, өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагатай танилцах
- Тусгай байр 7 оролцогч: Дурсамж, үнэ бүхий зүйл
Нийтлэлийн төрлөөр:
- 1, 2, 3-р байр: Өргөмжлөл, өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагатай танилцах
- Тусгай байр 7 оролцогч: Дурсамж, үнэ бүхий зүйл
Жич: ЭМЯ-ны зүгээс уралдаанд оролцсон бүтээлүүдэд ямар нэгэн төлбөр
төлөхгүй бөгөөд олон нийтэд мэдээлэл өгөх үүднээс ашиглах нь нээлттэй
байна.
No comments:
Post a Comment