2016-2020 онд
Булган аймгийн засаглал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг зүгийг
тодорхойлох Булган аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны
хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүдийнхээ гарааг ард иргэд, гардан хэрэгжүүлэх
баг хамт олонтойгоо хамтдаа нээлээ.
Булган аймгийн Засаг даргын “Хөгжлийн
хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүдийн нээлтэнд 16 сум, 1
тосгоноос хүрэлцэн ирсэн салбар, салбарын төлөөлөл 1000 гаруй иргэд,
төрийн албан хаагчид оролцлоо. Тус хөтөлбөрүүдийн үр дүн шинээр бий
болгосон ажлын байр, нийгмийн салбарын бүтээн байгуулалт, Булган нутгийн
иргэдийн амьдралын чанар, сэтгэл ханамжаар хэмжигдэнэ гэдгийг аймгийн
Засаг дарга хэлсэн үгэндээ онцоллоо.
Дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд шат дараалсан сургалтуудыг зохион байгуулж байна.
No comments:
Post a Comment