Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг Нийгмийн эрүүл
мэндийг дэмжих жил болгон зарласан. Манай аймгийн хувьд 2010 оноос
Нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон талт ажил хийж байгаа нь
улсын жишиг аймаг болох нөхцөл боломжийг бүрдүүлсэн.
Мөн энэ өдөр олон улсын сувилагчийн өдрийг угтаж “Сувилагчийн нэг өдөр” арга хэмжээг аймгийн нэгдсэн эмнэлгээс Цогт хун тайжийн талбайд зохион байгууллаа. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 125 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн байдаг аж. “Сувилагчийн нэг өдөр” арга хэмжээнд оролцсон зарим иргэдэд цусны даралт үзэх, биеийн индексийг тодорхойлох, шүүс, витаминаар үйлчлэх зэрэг ажил хийсэн байна.
No comments:
Post a Comment