Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье

       Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал суулгах зорилгоор улсын хэмээнд 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа Зам тээврийн ослоор хохирсон хүүхэд –ийн өдрийг зохион байгуулж байна. 

   Энэ өдөр Булган аймгийн Замын цагдаагийн тасгаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион бичлэг, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг зохион байгууллаа.
       Булган аймгийн хувьд зам тээврийн осолд орох хүүхдийн тоо бусад аймагтай харьцуулахад харьцангуй цөөн. 
Өнгөрсөн онд л гэхэд 2 хүүхэд зам тээврийн осолд орсон байна. 
    Хүн амын тоо авто машины хөдөлгөөн бага учраас ийм байдаг байна. Харин улсын чанартай хатуу хучилттай замаар зорчиж байгаад осолд орсон машинд хамт яваа хүүхдүүд өртөх тохиолдол цөөнгүй байна.
Хүүхдүүд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар тодорхой ойлголттой болж байна. Эцэг эхчүүд, насанд хүрэгчид хүүхдүүдэд өөрсдөө үлгэр дуурайлал болж замын хөдөлгөөнд соёлтой оролцох шаардлага ч мөн байна. 
     Хүүхдүүд замын хөдөлгөөн гэрлэн дохионы тодорхой мэдлэгтэй болсон байгааг гар зургийн уралдааны үеэр харагдаж байсан юм.
Энэ ажлын үргэлжлэл болгон Цэцэрлэгийн хүүхдүүдэд Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээнийг зохион байгуулна гэж албаны хүмүүс мэдээллээ.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment