Монгол улсын Засгийн газрын 1993 оны 149 тоот тушаалын дагуу дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг жил бүрийн 5, 10-р сард зохион байгуулдаг. Дархлаажуулалтын ээлжит 10 хоног арга хэмжээг 2017 оны 5-р сарын 10-20-ны өдрүүдэд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Хепатит В вирусын халдвараас урьдчилан сэргийлье” уриан дор зохион явуулна.
Энэ үеэр В вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаж халдваргүй байгаа нь тогтоогдсон 40-65 насны иргэдийг В вирусын эсрэг сэргийлэх тарилгын эхний тунгаар, нэг сарын дараа 2 дахь тунгаар, ерөнхий бололвсролын сургуулийн ахлах ангийн 16-17 настай сурагчдыг улаан бурхан өвчний эсрэг вакцинаар тус тус дархлаажуулна. Мөн заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хоцорсон 15 хүртэлх насны хүүхдийг нөхөн дархлаажуулах ажлууд зохион байгуулагдах юм.
No comments:
Post a Comment