Булган
сумын ЗДТГ, Онцгой байдлын газар хамтран гамшиг, гал түймрийн аюулын
үед аврах ажиллагаа явуулах, бэлэн байдлын дадлага сургууль олгох
сургуулилтыг Цогт Хунтайжийн талбайд тавдугаар сарын 10-ны өдөр зохион
байгууллаа. Улсын Онцгой комиссын 2017 оны 03 сарын 16-ны “Ой хээрийн
гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ, авах тухай” албан
даалгавар, Булган аймгийн Засаг даргын 87 дугаар захирамжийг хэрэгжүүлэх
зорилгоор Булган сумын Онцгой комиссын 2017 оны 03 сарын 27-ны 01 тоот
албан даалгаврыг албан газар ААНБ-уудад хүргүүлж хэрэгжүүлж ажиллаа.
Хуурайшилт их гал түймэр гарах нөхцөл байдалтай холбогдуулан ой хээрийн
түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор түймрийн 1,2 дугаар ээлжийн
томилгоот ажилчид нийт 78-н ААНБ, албан газарт хүргүүлснээс 63 ААНБ
томилгоот бүрэлдэхүүн томилгоожуулсан эрхийн акт болон томилгоогоо
ирүүлсэн. Сургалтанд 1,2,3-р ээлжийн 264 иргэн хамрагдаж, байгаль орчны
бохирдлыг цэвэрлэх бодит ажилд 1,2-р ээлжийн 167 иргэн оролцож “Ачуут
гол”- ын сав газар дагуу 30 га орчим газрын 45 м3 хог хаягдлыг цэвэрлэж ачуулав.
No comments:
Post a Comment