12000 иргэн Хавдаргүй Булган хөтөлбөрт хамрагдлаа

"Хавдаргүй Булган" хөтөлбөрийн эхний шат амжилттай хэрэгжиж 58 хавдрын сэжигтэй иргэнийг илрүүлж 3 дугаар шатлалын эмнэлэгт хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Булган нэг үе клубын санаачилгаар Булган аймгийн 16 сум нэг тосгонд "Хавдаргүй Булган" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Элэгний В, С вирусын эрт илрүүлэг болон хавдрын эрсдэл бүхий хүмүүсийг тодруулах тус хөтөлбөрийн хүрээнд 12000 иргэн хамрагдсан байна.
Хүн амын дунд элэгний хавдрын өвчний тархалтыг бууруулж, эрт илрүүлэн эмчлэн эрүүлжүүлэх зорилготой "Хавдаргүй Булган" хөтөлбөр 5 сарын 6-нд нээлтээ хийж байсан бол өнөөдөр хаалтын ажиллагааг зохион байгуулж үр дүнгээ тооцлоо. Булган хангай нутгийн 25-60 насны 11962 иргэн оношилгоо шинжилгээнд хамрагдаж 58 хүн хавдрын эрсдэл бүхий, 2601 хүн В, С вирусын оноштой гарсан байна. Цаашид дараа дараагийн шат дараалсан арга хэмжээг өндөр зохион байгуулалттай хийх хэрэгтэй байгааг ажлын хэсгийн гишүүн ярьж байна.

60-120 мянган төгрөгөөр хийгддэг элэгний В, С вирусын шинжилгээг Монголдоо тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлийн эмч нарын хяналтан дор үнэ төлбөргүй хийлгэж, эрүүл мэндийн сургалт зөвлөгөө авсан иргэд сэтгэгдэл өндөр байна.

“Хавдаргүй Булган” төсөл энэ онд элэгний хавдрын эсрэг үйл ажиллагаа явуулах бол 2018 онд ходоодны, 2019 онд умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр үргэлжлэн хэрэгжих юм байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment