
Уг төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үзэл
баримтлалын хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулахад бэрхшээлтэй
эмзэг бүлгийн хүн ам, өрхийн бүх гишүүдэд газар дээр нь эрт илрүүлэг
болон эрүүл мэндийн бусад нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг
үзүүлснээр “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хангаж, ДЭМБ-ын гишүүн
орнуудын тодорхойлсноор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд бүх нийтийг
хамруулах зорилгод хүрэхэд ач холбогдолтой. Мөн энэхүү төсөл нь Монгол
орны онцлог болох алслагдсан бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдэд
тусламж үзүүлж байгаа өндөр ач холбогдолтой тул Монгол улсад суугаа
элчин сайд нартай уулзаж, хөрөнгө босгох, санхүүжилтийг нэмэгдүүлэх,
төслийг өргөжүүлэх ажлыг зохион байгуулсан.
Өнгөрсөн жил төслийн хүрээнд гэрийн үзлэгтэй хослуулсан эрүүл мэндийн
цогц тусламж, үйлчилгээг мобайл технологи ашиглан явуулын хэлбэрээр
үзүүлсэн нь зөвхөн Монгол улсын хувьд төдийгүй бусад улс орнуудын хувьд ч
өвөрмөц бөгөөд онцлог арга барил байлаа. Үүний үр дүнд зонхилон
тохиолдох халдварт ба халдварт бус өвчний эрт илрүүлгийн үйл ажиллагааг
зохион байгуулж, зорилтот бүлгийн хүн амын нийт 14242 иргэдэд эрүүл
мэндийн цогц тусламж, үйлчилгээг \А/|-П холболт бүхий ЭКГ, ЭХО, даралт хэмжигч, ОепеХрег!, хурдавчилсан оношлуур зэрэг тНеаКИ технологийг ашиглан хүргэсэн бол энэ жил бид 10 газрын 49,000 хүнийг хамруулахаар төлөвлөөд байна.
No comments:
Post a Comment