3 ХҮНИЙГ СУВИЛАЛД АМРАХ ЭРХЭЭР УРАМШУУЛНА

       Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд олон нийтийн санал бодлыг тусгах, шинэлэг, оновчтой санал,  санаачлагыг эрэлхийлэх,  түүнийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдээс санал авч байна.

Та саналаа дараах чиглэлүүдээр ирүүлнэ үү:
  1. Эмчилгээ, үйлчилгээний соёл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийг бууруулах
  2. Эмч, ажилчдын харьцаа хандлагыг сайжруулах
  3. Урьдчилан сэргийлэх буюу иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах
  4. Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох 
  5. Бусад
Санал өгөх хэлбэр, хаяг:
  1. ЭМЯ-нд бичгээр
  2. ЭМЯ-ны www.mohs.mn сайт руу орж саналаа онлайнаар 
  3. ЭМЯ-ны moh@moh.gov.mn и-мэйл хаяг руу тус тус саналаа явуулах боломжтой. Саналаа өгөхдөө “Хамтдаа шийдвэрлэе” олон нийтийн санал асуулгад гэж гарчиглан нэр болон холбогдох утасны дугаараа тодорхой бичиж явуулна уу.
    Саналуудыг салбарын үйл ажиллагаанд тусгах бөгөөд ШИЛДЭГ 3 САНАЛ-ыг гэр бүлийн хамт  сувилалд амрах эрхээр урамшуулна



Print Friendly and PDF

No comments:

Post a Comment