Хавдаргүй Булганы төлөө хамтдаа

   Элэгний хавдрын өвчлөлөөр манай улс дэлхийн хэмжээнд тэргүүн эгнээнд жагсаж байгаа бол манай аймгийн хувьд энэ өвчлөл улсын дунджаас өндөр буюу эхний 4-т орж байна. Хүн амын дунд эл өвчний тархалтыг бууруулж, эрт илрүүлэн эмчлэн эрүүлжүүлэх зорилготой "Хавдаргүй Булган" хөтөлбөрийн нээлт өнөөдөр буюу 5 сарын 6-ны 15 цагт Цогт хунтайжийн талбайд боллоо. Нээлтэнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Аймгийн Засаг дарга З.Батзориг, “Хавдаргүй Булган” төслийн удирдагч "Булган нэг үе" ТББ-ын УЗ-ийн гишүүн, хавдрын эмч Г.Эрдэнэбулган, аймгийн эрүүл мэндийн газрын хамт олон, иргэд оролцлоо.

"Булган нэг үе" ТББ-ын залуучуудын санал санаачлага, дэмжлэгтэйгээр элэгний хавдрын эрт илрүүлэг В, С вирусын оношилгоо, эрүүл мэндийн сургалт зөвлөмж хүргэхээр тус төслийгийг явуулж байгаа бөгөөд бүх сумдыг хамарч 25-60 насны иргэдээс үнэ төлбөргүй шинжилгээ авч, зөвлөгөө өгөх юм. 60-120 мянган төгрөгөөр хийгддэг элэгний В,С вирусын шинжилгээг Монголдоо тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлийн эмч нарын хяналтан дор үнэ төлбөргүй хийлгэж, эрүүл мэндийн сургалт зөвлөгөө авах боломжыг "Булган нэг үе" ТББ-ынхан олгож байгаа билээ.
“Хавдаргүй Булган” төсөл 2017 онд элэгний хавдрын эсрэг үйл ажиллагаа явуулах бол 2018 онд ходоодны, 2019 онд умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр үргэлжлэн хэрэгжих юм байна.
Мөн “Хавдаргүй Булган” төслийн нээлтийн ажиллагааны үеэр МУ-ын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Бүрэгхангай, Гурванбулаг, Хутаг-Өндөр сумд, Хялганат тосгоны эрүүл мэндийн төвд шинэ пургон авто машин гардууллаа.





Print Friendly and PDF

No comments:

Post a Comment